Д.Мөнхбаяр зодог тайллаа

2016 оны 12-р сар 19-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Монголын эмэгтэйчүүдээс хамгийн анх Олимпийн медалийн эзэн болсон Доржсүрэнгийн Мөнхбаяр Их спортоос албан ёсоор зодог тайллаа. Тэрбээр 1969 оны долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн.

1992 оны Барселоны Олимпод буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртэж байсан. 1998 онд Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль авсан. "Сидней 2000" олимпийн дараа Германы улсын иргэн болсон.

2002 оны буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы нэрийн өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн алтан медаль авсан юм. Харин 2008 оны Бээжингийн Олимпод Герман улсын нэрийн өмнөөс 25 метрийн спорт гар бууны дасгалд оролцон хүрэл медаль хүртжээ. Энэ нь Герман улсаас олимпын гар бууны төрөлд авсан анхны медаль байсан юм. Д.Мөнхбаяр 2013 оны 6 сард эргэж Монгол улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор тавьжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.