С.Баярцогтод Швейцарийн прокурорын газраас эрүү үүсгэжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 19-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарсан нь гол шуугиан болж байв.

Түүний оффшор данстай гэдэг нь олон нийтэд эл болсоноор оффшорыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсон.

Өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болох нь нотлогдсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээллээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэлээ.

Тус холбооны мэдээлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.  Тодруулбал, 

“Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн байна.

Швейцарийн шүүхээс С.Баярцогтын “Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх юм байна.

Тэрбээр Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөдданс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг.  Мөн “Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэсэн байршил дээр Швейцарь дахь оффшор дансаа нээжээ. 

Мөн тус холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Оффшор дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг шаардлаа.

Б.Цэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бах

      (202.9.43.9) 2016-12-20 16:00
      • 0
      • 0

      Хэн илүү сайн муулсанд нь илүү мөнгө өгье. Харин муулагч ил гарах, муулснаа баталгаажуулж, Швейцарын хууль хяналтаас батламж авах, тэрийгээ дээр үзүүлж байгаа шиг орчуулаад, канондож хэвлээд нийтэд дэлгэх ёстой шүү. Мөнгө амтагдсан сайхан мэдээ хүргэсэн бахтай байяяяяяя

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.129) 2016-12-20 12:41
      • 0
      • 0

      mongol hunii neg alia zan bn aa, tamiin togoonii bdlaasaa hezee salah ard tumen yum boldoo, heleh ch ug oldohgui yum bn doo, neg eyreg setgegdel alga,

      Хариулах

    • Emch

      (88.178.29.196) 2016-12-20 05:07
      • 0
      • 0

      luivarchin ni ali deer todorxoi,tuunii daraa eeree tarxi ugaax gej xeseg jujiglese.Unendee offsher dansnii tzeverlegeeneer shiigsen.luivarchid-n neg shuu dee.Yaduu ornii uls terchid-n dansand orson.Net-d delgerengui oruulsan.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.142) 2016-12-19 20:41
      • 0
      • 1

      Хамтрагчид болох С.Баяр, Д.Зоригт, А.Гансүх нарыг мөн шалгаж ил гаргах хэрэгтэй. Хэн нэг нь оффшорчдыг илрүүлж, нотолж мөнгийг Монголдоо шилжүүлж авбал тодорхой хувийг шагнал болгож олгодог хуулийг яаралтай бий болгох шаардлагатай байна.

      Хариулах

    • zochin

      (103.57.94.242) 2016-12-19 19:30
      • 0
      • 0

      Shvetsari uls manai dansand mongo hiilee geed niited zarlaad eruu uusgej baigaa yumuu

      Хариулах

    • dddd

      (202.21.106.127) 2016-12-19 19:00
      • 0
      • 0

      hogiin shunaltai novsh yumdaaaraichdee yadaj gants saya dollar avaad ard olnodoo busad mongoo zoriulahgui archaagui hun

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.20) 2016-12-19 18:52
      • 0
      • 0

      швейцар хэзээнээс оффшор болчвоо. зохиогоод шаагаад бх юмаа

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.77) 2016-12-20 04:03
      • 0
      • 0

      швейцар оффшор байхгүй бол өөр хаан байх вэ? Таагаад шаагаад байхын алиа юм бэ

      Хариулах

    • зочин

      (203.91.117.8) 2016-12-19 18:22
      • 0
      • 0

      энэ их мөнгийг яаж барж иднэ гэж боддог байнаа. Энэ бол эхлэл нь үүний цаана хичнээн луйварчид идэж ууж байгаа бол. Зоригтой шударга нөхөд минь шантралгүй тэмцэж булайг нь олж эх орныхоо баялгийн өртөг энэ их мөнгийг татаж авч эх орноо аюулаас аврах үйлсдээ тууштай байж амжилт олоорой.

      Хариулах

    • зочин

      (150.129.142.25) 2016-12-19 16:26
      • 0
      • 1

      ямар сайхан мэдээ вэ луйварчидийг устгах эхлэл болох болтугай өшөө бусдыг нь илэрүүлэх хэрэгтэй аль болох түргэн тэгэхгүй бол хааш нь ч үгүй хийж мэдэх луйварчид олон байгаа шүү

      Хариулах

    • зочин

      (59.153.115.68) 2016-12-19 15:09
      • 0
      • 0

      Үнэнийг олсон хүмүүст баяр хүргэе, одоо бусдыг нь бас шалгуулж тогтоож хууль бус хөрөнгийг нь монголдоо авчрах хэрэгтэй. тэр зоригтой хүмүүсийг ардын баатар, ард түмний баатараар тодруулах хэрэгтэй.

      Хариулах

    • Үнэнч

      (202.72.245.70) 2016-12-19 14:51
      • 0
      • 1

      Буруу аргаар олсон юм хэзээ ч юм болдоггүй шүү дээ.Бусад хувалзууд басбодох хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (133.41.91.138) 2016-12-19 14:48
      • 0
      • 0

      лалар

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.108) 2016-12-19 14:47
      • 0
      • 2

      Манай дүр эсгэсэн ардчилагч нар үнэхээр аймаар улс юмаа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.191.88) 2016-12-19 14:19
      • 0
      • 1

      Yag oyu tolgoi geree hiisnii daraa bn sh dee. Tsag hugatsaa n .......

      Хариулах

    • Орхон

      (175.208.30.36) 2016-12-19 13:55
      • 0
      • 0

      9.2 сая ам долларыг нь буцааж эзэнд нь өгөө.

      Хариулах