АНУ-ын Холбооны нөөцийн бодлогын хүү Трампад шинэ боломж авчирна

Twitter Print
2016 оны 12-р сар 16-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

«АНУ-ын хөгжилт цэцэглэлтийн эрин үе өндөрлөж, хямд төсөр үнэ гэсэн ойлголт үгүй боллоо». АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ 0,25 хувиар өсгөсөн явдлыг хэвлэл мэдээллүүд ингэж дүгнэж байна. Энэ бол шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засгийн шинэчлэлтийн бодлогод аль болох их саад бэрхшээл учруулах гэсэн Жанетт Йеллений үнэн нүүр царай гэж үзэх нэг хэсэг байхад АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн банк шинэ оны босгон дээр бодлогын хүүгээ өсгөсөн нь эртнээс тодорхой байсан асуудал. 2016 он гарсаны дараа АНУ-ын Холбооны нөөцийн систем ирэх намраас оройтолгүй мөнгөний бодлогын хүүгээ нэмнэ гэж мэдэгдэж байсан билээ. Энэ ч ёсоор америкийн мөнгөний бодлогын хүү өссөн нь бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа нэмэгдүүлсэн нь энэ юм.

Харин зайлшгүй энэ арга хэмжээг эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор авсан гэж тэмдэглэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл гэж АНУ-ын Төв банкны тэргүүн Жанет Йеллен үзэж байгаа бөгөөд харин “шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ирэх онд бодлогын хүүг илүү их хувиар нэмэгдүүлж магадгүй” гэж мэдэгдсэн байна.

Гэвч Америкийн банк, санхүүгийн системд мөнгөний бодлогын хүү өссөн явдал шинэ сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын татварыг бууруулж, төрийн төсвийн зардлыг танах замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөх нь тодорхой учраас америкийн олон нийт Трампыг идэвхтэй дэмжих боломж олгож байгаа ажээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.