Шударга бус бүхэнтэй нүцгэртлээ тэмцсэн Ц.Цогтбаяр дасгалжуулагч…

Twitter Print
2016 оны 12-р сар 18-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Улиран өнгөрч байгаа 2016 он Монголчуудын хувьд эдийн засаг, санхүүгийн хямрал, УИХ-ын сонгуулийн хэний ч таамаглаагүй балмагдуулсан үзүүлэлт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин зүтгэлээр Улаанбаатарын замыг хоёр долоо хоног хязгаарлан хаасан АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр чуулга уулзалт, “Рио-2016” зуны олимпийн ХХХI наадам, 18 жил хардлага сэрдлэг дагуулсан С.Зориг агсны аймшигт аллагын эзэд гайхаж хачирхам байдлаар тодорсон гээд дуулиан шуугиан ихтэй өнгөрч байна. Эдгээр бүх үйл явлын дундаас Монголчуудад төдийгүй дэлхий нийтэд “Рио-2016” зуны олимпийн эргэн тойронд өрнөсөн булхай луйвар, хээл хахуулийн үнэн нүүр царайг “Нүцгэн тэмцэл”-ээрээ нотлон харуулж, “Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан” Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаярын тухай бяцхан хөрөг нийтлэлээ эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна. Түүний тухай өгүүлэх учир нь маргааш болох 2016 оны шилдэг дасгалжуулагчийг тодруулах ёслолын үйл ажиллагааны өмнө Ц.Цогтбаярын  мартагдсан зарим түүхийг тодруулах гэснийх билээ.

Цэрэнбаатар гуайн гурван хүү Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр нар дэлхийн дэвжээнд од болон гялалзаж гурвуулаа "Барселона-1992" олимпийн наадамд барилдаж, дараахан нь зах зээлийн шуурганд компани болгоны үүд сахин зардал хайж, амжилт гаргахын төлөө уйлж явсныг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэмцээнд оролцох зардал хайж Улаанбаатарыг явган нүцгэн өдөртөө хоёр бүтэн тойрч байсан хүн бол Монгол Улсын гавьяат тамирчин, өдгөөгийн алдартай дасгалжуулагч Ц.Цогтбаяр юм. Зуны олимпийн бөхийн төрөлд ах дүү гурвуулаа зодоглосон гайхалтай түүх бичсэнийхээ дараа жил буюу 1993 оны  Торонтогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ нийтдээ техникийн 27 оноо авч тухайн тэмцээний шилдэг техниктэй бөхөөр шалгарч байсан нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд ганцхан тохиосон түүх юм. Тухайн үеийн дүрмээр одоогийнх шиг ард нь гараад 2 оноо авдаг байсан бол гавьяат тамирчин Ц.Цогтбаяр бүр ч олон оноо авах байсан нь ойлгомжтой. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч түүний гаргасан барилдаан, ур чадварыг нь тухайн үеийн FILA буюу өнөөгийн UWW-гаас үнэлж албан ёсоор дэлхийн шилдэг бөхөөр тодруулсан түүхтэй. Дэлхийн шилдэг бөх болсынхоо дараа жил буюу 1994 оны  Хирошимагийн Азийн наадамд оролцохын тулд гэрийнхээ өнгөт зурагтыг худалдаж зардлаа босгоод явахдаа “Би заавал түрүүлнэ" хэмээн ам гарч очоод түүртэлгүй аваргалсан бардам түүх өөр хэнийх ч биш зөвхөн Ц.Цогтбаярынх. Өдгөө 46 настай гавьяат тамирчин, нэртэй дасгалжуулагч Ц.Цогтбаяр өнөөдөр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас дутахааргүй нэр хүндтэй “Алдар” спорт хорооны дасгалжуулагч бөгөөд армийн дэд хурандаа цолтой нэгэн юм.

Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр, Тэгшбаяр агсан нарын дөрвөн хүү 1990-ээд оны үед Монголын чөлөөт бөхийг нуруундаа үүрч, тив дэлхийд алтан соёмбот далбаагаа мандуулж явсныг Монголчууд мартаагүй, мартах ч учиргүй юм. Тив, дэлхийн аваргын олон тэмцээнд ах дүү дөрөв хамтдаа оролцож, ялалтын торгон агшин, ялагдлын гашуун нулимасаа хамтдаа арчиж явцгаасан гэгээн түүх бий. Хүний амьдрал дандаа дардан замаар өгсөж, өдөр болгон инээд наргиа цацруулдаггүй. Амьдарлын энэ л үнэнг Ц.Цогтбаярын туулсан амьдрал тойроогүй, дайраад өнгөрсөн түүхтэй. Гуравхан жилийн өмнө дэлхийг шуугиулан шилдэг бөхөөр шалгарч байсан Ц.Цогтбаяр 1996 оны Атлантын олимпийн дараа амьдралын эрхээр хар бор хөдөлмөр эрхлэхээр БНСУ-ыг зорьсон байдаг. Амжилт нь ид өсч, дэлхийн хүчтэнүүдийг айлгаж явах үедээ гэнэтхэн гаргасан тэрхүү шийдвэр нь өөр хэнээс ч гарахгүй эрсхэн зориг, шударга бус бүхэнтэй улаан гараараа тэмцэлдээд аргагүй хүчин мөхөстөхдөө гаргасан цочмог үйлдэл байсан юм. Их спортоос хөндийрсөнд нь өдгөө ч спорт сонирхогчид харамсаж явдаг бол осолд орж нэг нүдээ алдсан нь гэр бүлийнхэнд нь тохиолдсон тун ч хүнд цохилт байсан нь ойлгомжтой.

Агуу их амжилт, нэр төр, гэр орноо орхиод гэнэтхэн л БНСУ-ыг зорьсон Ц.Цогтбаярын тэрхүү цочмог шийдвэрт тухайн үеийн нийгмийн байдал, төр засгийн тааруухан дэмжлэг, Монголын чөлөөт бөхийн холбоонд амь бөхтэй шигдчихээд байсан хэдхэн хүний булхай луйвар, талцсан тэмцэл ч нөлөөлсөн нь тодорхой. Хамгийн гол нь 1993 оны Торонтогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн шилдэг бөх болсон бахдам амжилтыг нь тухайн үед нь үнэлэлгүй, урам зоригийг нь мохоосон нь сэтгэлзүйн хүнд дарамт болсон нь ойлгомжтой юм. Өнөөдрийнх шиг залуучуудыг амжилт гаргах бүрт нь цаг алдалгүй урамшуулан шагнадаг тогтолцоотой байсан бол Ц.Цогтбаяр дэлхийн аваргад түрүүлэх ч боломжтой байсныг бөхийн мэргэжилтнүүд дуу нэгтэй дурсан ярьцгаадаг. Дэлхийн шилдэг бөх болж байсан бахдам амжилтыг нь бүр хожим Ерөнхийлөгч асан Н.Багабанди л үнэлж, гавьяат тамирчин цол олгосон нь түүнд итгэл найдварыг эргүүлэн авч ирсэн болов уу.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр өдгөө өөрийнхөө хүрч чадаагүй оргилд шавь нараа гаргахаар төрсөн ах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт зүтгэж явна. Монголын чөлөөт бөхийн өнгийг тодорхойлж яваа шавь нараас нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг, алдарт Каори Ичог ялсан Монголын цорын ганц бөх болох ОУХМ П.Орхон, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Риогийн олимпийн медалиас атгаад алдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран, Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, ОУХМ Д.Цогтбаатар, Б.Батмагнай, Э.Цэвэгмэд тэргүүтэй бөхчүүдийг дурьдах ёстой. Монголын чөлөөт бөхийн амжилт 2000-аад оны үед уналтад орсон гашуун түүхийг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр тэргүүтэй авъяаслаг дасгалжуулагчидтай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан халж, зөвхөн өнгөрсөн жилийн ДАШТ-ээс л гэхэд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Риогийн олимпод бүтэн багаараа оролцлоо. Энэ бол Монголын эрэгтэй чөлөөт бөхийн хөгжил илт сэргэж, буцаад дэлхийн хэмжээнд хүрсний илрэл. Тэрээр шавь нарынхаа амжилтын төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэхдээ буруу зүйл дээр уухайлан өмөөрч, муйхарлан зүтгэх хүн биш.

Өнгөрсөн жилийн Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурван тамирчин визний асуудлын улмаас оролцох боломжгүй болж, улмаар тухайн гурван жинд ДАШТ-д өрсөлдөх эрхээ хасуулах нөхцөл бүрдээд байсан. Байдал тун эгзэгтэй болсон тухайн үед Ц.Цогтбаяр дасгалжуулагч 97 кг-д өөрийн шавь Д.Хүдэрбулгын оронд дэвжээнд гарч Тажикстаны Р.Искандарид 4:14 харьцаагаар ялагдсан ч ДАШТ-д бүтэн багаар оролцох боломжтой болгосон гавьяатай. Ид барилдаж дэлхийд шуугиулж явахдаа 57 кг-ын жинд барилдаж байсан түүнд 100 гаруй кг-ын жинтэй аварга том эртэй гар зөрүүүлэхэд амаргүй байсан нь ойлгомжтой. Тэрээр шавь нарынхаа төлөө хэнтэй ч тэрсэлдэж, ямар ч тэмцэл өрнүүлж чадахаа “Рио-2016”-ын дэвжээн дээр дэлхий нийтэд тунхагласан билээ. 65 кг-ын жинд Белорусын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж тавхан секунд дэвжээ тойрч гүйснийхээ төлөө медалиа алдсан өөрийн шавь Г.Мандахнаранг өмөөрч, шүүгч нарын өмнө хувцсаа тайлан шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь дэлхийн спортын түүхэнд байгаагүй зоримог үйлдэл болсон юм. Хэрвээ гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртсэн бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн 36 жил тасарсан амжилтын буухиаг үргэлжүүлэх байв. Ц.Цогтбаяр бол өнөө цагийн жинхэнэ эгэл баатар, бөмбөрцгийн дасгалжуулагч гэдгээ ийнхүү олимпийн дэвжээнээс дэлхий дахинд зарлан тунхагласан билээ. Удалгүй АНУ-ын Нью-Йорк хотын "Wrestleology" компани нэг бүр нь 22 ам долларын үнэтэй Монголын чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагчийн зурагтай футболк үйлдвэрлэж "Аварга шиг барилдаж, Монгол шиг тэмц" хэмээн бичсэн нь өнгөрсөн зун, намар хамгийн их борлогдсон брэндээр тодорсон байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн есдүгээр сарын 05-нд “Рио-2016”-нд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзах үеэрээ “Та хоёрын тэрхүү эсэргүүцлийн үйлдлийг би хувьдаа спорт гэж агуу зүйлийг муу, шударга бус зүйлээс салгахад маш их цочоо, дохио өгсөн үйлдэл боллоо.Спортод оруулсан Монголчуудын сайн хувь нэмэр гэж харж байгаа. Энэ үйлдлийг хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Урамшуулж байгаа хүмүүс бий, буруутгаж байгаа хүмүүс ч бий. Тэр болгоныг адилхан сонсоод даваад гарах сэтгэлийн тэнхээтэй гэж та хоёрыг харж байна. Би ард түмнээ, төрөө төлөөлж байгаагийн хувьд та хоёртой цуг байгаа" гэсэн билээ.

Хэдийгээр дэлхийн бөхийн нэгдсэн холбоо "Рио-2016"-ын дэвжээнд үзүүлсэн хурц тэмцлийнх нь хариуд Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарын эрхийг гурван жилээр хасч, Монголын Чөлөөт Бөхийн Холбоог 50 мянган еврогоор торгосон ч олимпийн шүүгч нарын шударга бус шийдвэртэй эрс зоримог тэмцсэн хоёр дасгалжуулагчийнхаа талд Монголчууд өнөөдөр ч Ерөнхийлөгчийнхөө хамт зогсож байгаа билээ. Ийм л давтагдашгүй намтартай, эрсхэн зоригтой, шударга бус бүхний өмнө толгой гудайлгаж үзээгүй Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр дасгалжуулагч 2016 оны шилдэг дасгалжуулагч номинацид нэр дэвшжээ. Бөмбөрцөгт нэрээ мөнхөлсөн Ц.Цогтбаяр энэхүү хүндтэй шагналын эзэн болох нь ч тодорхой. Учир нь өнөөдөртөө түүн шиг авъяаслаг дасгалжуулагч, шулуухан зоримог эр хүний чанар тун ч их үгүйлэгдэж байгаатай маргах хүн гарахгүй л болов уу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (83.250.83.179) 2016-12-20 04:31
      • 0
      • 0

      Үнэн нэрээр бичсэн гөлөг минь ална шүү чамайг энэ хүн чинь эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцсэн юм шүү

      Хариулах

    • үнэн

      (66.181.191.152) 2016-12-19 18:30
      • 0
      • 0

      Энэ нэг долийж далбийсан шезофринтай Цогтбаярийг яаралтай Шар хаданд хэвтүүлсэн нь дээр, өвчин нь хүндэрцэн харагданалээ

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.100) 2016-12-20 13:06
      • 0
      • 0

      Chamd bol temceh eh oron ch bhgui gdgee mdej bnuu,gertee ch ezen n bj chdhgui dee chi

      Хариулах

    • Зочин

      (202.55.180.186) 2016-12-19 10:49
      • 0
      • 1

      Цогтбаярыг дэмжиж байна. Үнэхээр дэлхийд нэртэй мундаг тамирчин, дасгалжуулагч шүү. Нөгөө Дагваа, Сумъябазар, Сүхбат мэтийн зөвхөн монголдоо нөхдүүд боож үхэх байхдаа

      Хариулах

    • Demjigch

      (103.57.95.100) 2016-12-20 13:08
      • 0
      • 0

      Demjij bn,nasan turshdaa demjne,yaaltgui l mgliinhoo tuluu unenii tuluu zogsson COR GANC DELHIIN SHILDEG BOH shuu MGLoos

      Хариулах

    • gggg

      (178.199.174.238) 2016-12-18 12:51
      • 0
      • 1

      ene bihnii ard Mahan tolgoit sumo giin buruu

      Хариулах

    • Ariunaa

      (202.179.3.122) 2016-12-18 08:42
      • 0
      • 1

      Demjij ba amjilt

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.6) 2016-12-17 23:05
      • 0
      • 1

      MONGOLYN CHULUUT BUKHIIN TUUKHEND BUTEESEN YUMTAY , AMJILTTAY TAMIRCHIN , YUN DAWAA BE / KHAMGIIN SAIN SAIKHNYG KHUSEN ERUUE

      Хариулах

    • зочин

      (59.153.115.203) 2016-12-17 22:45
      • 0
      • 2

      үнэхээр галтай цогтой тамирчин, дасгалжуулагч шүү амжилт хүсье

      Хариулах

    • zochin

      (43.242.243.36) 2016-12-17 12:26
      • 0
      • 1

      Unen xezeed ylna amjilt xvsen eruue.

      Хариулах

    • Zochin

      (122.201.21.252) 2016-12-17 10:49
      • 0
      • 1

      Chin setreleesee ajiluin undur amjilt husei mundag hun shuu

      Хариулах

    • suugii

      (59.153.87.48) 2016-12-16 19:59
      • 0
      • 2

      Ingej ner aldar gabyag ni bichij baihgui bol zalu ue medehgui.tiim uchir busad sain tamirchdiin aldariig niitelj baigaarai.demjij bna.Bidnii ued uneheer Hosbayar,Tsogtbayariin barildaaniig hardag baisan shuu.

      Хариулах

    • Чинзо

      (103.26.194.89) 2016-12-16 19:29
      • 0
      • 2

      Ухаарал, урам зориг өгсөн бичлэг байна. Цогтбаярт хамгийн сайн сайхныг хүсье.

      Хариулах

    • Demjigch

      (103.57.95.100) 2016-12-16 18:55
      • 0
      • 2

      Cogtbayar aguu tamirchin bsan bs aguu dasgaljuulagch gdgee batlan haruulj temcej yavaa boh monoos mon.İİM MUNDAG CHİN UNEN SETGELTEİ BAGSH BOLON TEMCEGCH OLON BDG BOL UNEHEER BAHDUUSHTAİ.ene hun shildeg dasgaljuulgch boloh n zui yosniih umaa.DEMJEEREİ!

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.122) 2016-12-16 18:43
      • 0
      • 2

      Дэмжиж байна.амжилт

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.91) 2016-12-16 16:45
      • 0
      • 2

      Шударга ёсны төлөө ганцаараа ч босож ирэх Монгол хүн энэ хүн? Өөр хэн ч энэ хүний үйлдлийг хийж чадахгүй, чадахаар эрх мэдэлд хүрсэн тэн Сүхбат тэргүүтэй новшнууд бол дараад эрхийг нь хасаад доромжлоод? Дээрээс нь эхнэр хүүхдээ зодох бол соёл гээд хуцаад явна. Түүхтэй чадалтай чансаатай энэ оны тэргүүн бүх юмаараа тэргүүн байх ёстой хүн.

      Хариулах

    • Зочин

      (162.237.21.208) 2016-12-19 18:05
      • 0
      • 0

      Эр хүн

      Хариулах