iPhone дээр бүх хадгалсан дугаараа нэгэн зэрэг устгах заавар

2016 оны 12-р сар 16-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Зарим тохиолдолд утсаа өөр хэрэглэгчид шилжүүлэх эсвэл утсынхаа дугаараа бүгдийг устгах гэх мэт яаралтай шалтгаан гардаг гэвч бидэнд iOS системийн тохируулга дээр нэг даралтаар бүх хадгалсан утасны дугааруудыг хадгалах боломж хаалттай байдаг.

Та зөвхөн сонгож устгах эсвэл icloud үйлчилгээг ашиглаж бүх хадгалсан утасны дугааруудаа устгах шаардлагатай болдог юм. Тэгвэл нэмэлт аппликэйшний тусламжтай утаснаасаа бүх хадгалсан дугаараа устгах боломж бий. 

 

Алхам 1 : Эхлээд та Appstore дээрээс Groups апп-ийг татаж авна. энд дарж татна уу

Алхам 2 : Groups апп дээрээ оруулна.

Алхам 3 : Таны Утасны дэвтэртэй хамааралтай зөвшөөрөл хүсэх ба тэрийг та зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь гуравдагч этгээдийн бүтээсэн апп дээр Apple нэмэлт эрх өгдөггүй тул хэрэглэгч өөрөө заавал зөвшөөрч байж уг үйлчилгээг авах эрхтэй байдаг.

Алхам 4 : All Contacts дээр дарж орно уу.

Алхам 5 : Дэлгэц дээр таны утсанд хадгалсан байгаа бүх утасны дугаар харагдах ба та өөрөө сонгож эсвэл зүүн дээд буланд байгаа Select All товчлуур дараад бүх дугаараа сонгож болно.

Алхам 6 : Choose Action товч дээр дарна.

Алхам 7 : Delete contacts дээр дараарай.

Алхам 8 : Хэрэв та зөвшөөрч байвал Remove from my iPhone товчлуур дээр дараарай.

 

 

Ингээд боллоо. Таны нийт хадгалсан дугаарын хэмжээнээс хамаараад хэсэг хугацааны дараа бүгдийг устгах болно. Та заавал бүх дугаараа нэг нэгээр сонгож суулгах шаардлага байхгүй боллоо.

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.