Х.Тэмүүжин: Ж.Батзандан намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 16-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цахим ертөнцөд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг Монгол Ардын намтай нийлээд унагачихдаг хүн намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй" хэмээн жиргэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь 2014 оны 11 дүгээр сард МАН-ын гишүүдтэй хамтран Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж чуулганаар хэлэлцүүлсэн АН-ын цорын ганц гишүүн учир экс Хууль зүйн сайд ийнхүү жиргэсэн аж. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ОЮУНБИЛЭГ

      (202.179.31.94) 2016-12-28 12:31
      • 0
      • 0

      БАТЗАНДАН ДАНДАА НАМЫНХАА ЭСРЭГ ЯВДАГ ХҮН Л ДЭЭ БАТЗАНДАН ЛАВ БИШ ШҮҮ АН-ЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ЭЭ

      Хариулах

    • чиний гайгаар өөр системтэй байхад тэрэнд нь охт тохирохгүй хуульчийн эрх зүйн байдлын гэдэг хууль батлагдаад монголоор дүүрэн гутлаа чирсэн 5000 хуульч гарч ирж бүгд цээжээ дэлдэж хуульчдын нэрийг унагаж байгаа шүү.Өөрийн толгой дээрх өө нээрээ үсгүй л дээ

      Хариулах