Халамжийн санд 20.4 тэрбум төгрөг нэмэгдэх шаардлагатай

Twitter Print
2016 оны 12-р сар 16-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өнөө өглөө 10:00 цагт эхэлсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум төгрөг нэмж шаардагдах аж. Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагачаас асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "-Ахмадын байгууллагуудтай хамтрах ажиллах асуудлаар яаж туссан бэ? Ахмадын олон холбоод байна" гэсэн түүний асуулгад ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хариулт өглөө.

Н.Номтойбаяр: -Ахмадын олон холбоод байгаа. Гэхдээ үндсэн ажиллаж байснаар нь Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллаж байна. Монголын ахмадын холбоо ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлнө гэж заасан. Бусад нь ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ахмадуудыг нэгдэж ажиллахыг хүссэн" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.