Чансаа өндөр даамчдын тэмцээн үргэлжилж байна

Twitter Print
2016 оны 12-р сар 16-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Оны шилдэг даамчныг шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Алдар спорт хороон дээр үргэлжилж байна. Тус тэмцээнд чансаа өндөр 14 даамчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм.Тэмцээн тойргийн журмаар явагдаж байгаа бөгөөд эзэлсэн байрнаасаа шалтгаалж оролцогчид 40-400 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.

Тэгвэл дөрвөн тавилын дараах байдлаар Монгол Улсын 12 удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг зургаан оноотой тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, Г.Гэрэлболд, Б.Мөнхжин, Ц.Отгонбилэг нар таван оноотой түүний араас нэхэж явна.

Тус тэмцээн ням гарагт өнөдрлөж, аваргууд тодорно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.