Зүрхийг сүйрүүлдэг 7 зүйл

Twitter Print
2018 оны 04-р сар 15-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Зүрх судасны өвчин нь ихэнх улс орны хүн амын үхлийн нийтлэг шалтгаан болж байгаа гэхэд хилсдэхгүй. Иймд уг өвчний эрт үеийн шинж тэмдгүүдийг сайтар ажиглан асуудал үүсвэл дор нь арга хэмжээ авах хэрэгтэй. Зүрхний үйл ажиллагаанд дараах үндсэн 7 зүйл нөлөөлдөг аж.

7-8 цаг унтаж амарснаар зүрхний аливаа өвчнөөс сэргийлж чадна

Шөнийн турш 6-аас бага цаг унтдаг хүн 7-8 цаг унтдаг хүнийг бодоход зүрх судасны системийн өвчлөлд өртөх магадлал тун өндөр байдаг гэнэ. Нойр нь инсулины идэвхжлийг тогтвортой байлгадаг. Хүнд нойр дутагдсанаар цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд хүрэхээс гадна зүрх судасны өвчин улам даамжирч, жин нэмдэг байна.

Түүнчлэн ялангуяа эмэгтэйчүүдэд үүсдэг ядаргаа нь зүрхний өвчний нэг шинж тэмдэг юм. Хэрэв та хангалттай унтаж амарсан ч ядраад байгаа бол мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Илүүдэл жин зүрх судасны өвчний эрдэлийг нэмэгдүүлдэг

Мэдээж үүнд жин нэлээд ач холбогдолтой. Таны бэлхүүсийг зүрхний эрүүл байдлын индикатор буюу тодорхойлогч үзүүлэлт гэж хэлж болно.

Эмэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 100 см-аас их, эрчүүдэд  115 см-аас их бол зүрх судасны өвчлөд илүү их өртөх боломжтой гэж үздэг. Судалгаагаар зүрхээ эрүүл байлгаснаар та биеийн жингийнхээ 10-15 хувийг төвөггүйхэн хасч чадна гэдэг аж.

22-25 минутаар, 7 хоногт 4 удаа хөдөлгөөнт гимнастикаар хичээллэснээр таны зүрхний үйл ажиллагаа сайжирч, хортой холестрины түвшин буурч, цусны даралт өндөр байсан бол буурдаг аж.

Инээх нь артерыг бэхжүүлэхэд тустай

Инээдийг хамгийн сайн эм гэж ярьдаг. Хүн инээхэд кортизол хэмээх стрессийн дааврын түвшин буурч байдаг. Ийнхүү кортизолын түвшин буурснаар цусны даралт багасан, дархлаа сайжирч, дагаад таны сэтгэл санаа ч өөдрөг болдог.

Сэтгэлд гутралд орсон хүмүүс жирийн хүмүүсийг бодвол зүрхний шигдээс тусах магадлал 2 дахин их байдаг тул өдөр бүр инээж байхаа мартуузай.

50-100 мл улаан дарс ууснаар зүрх чинь эрүүлжинэ

Мэдээж та сонсож байсан байх. Өдөр бүр 50-100 мл улаан дарс хэрэглэснээр зүрхний эрүүл мэнд сайжирч, улаан дарсанд агуулагдаж байгаа баялаг их антиоксидантын ачаар зүрхний судас бэхжиж, холестрины түвшин буурч байдаг. Харин хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Улаан дарсыг хэтрүүлэн хэрэглэвэл эсрэгээр муугаар нөлөөлж, триглицеридийн түвшин өндөр болж, цусны даралт ихсэж, зүрхний дутагдалд орж, зүрхний булчин гэмтэх аюултай байдаг. Тэгэхээр тунг нь тааруулах нь хамгаас чухал шүү.

Зүрх судасны өвчлөл удамшдаг

Өөрийн гэр бүлийнхний эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй мэдсэнээр та зүрхний өвчнөөс сэргийлж чадна. Учир нь танай гэр бүлд, ойр дотныхонд зүрхний өвчтэй хэн нэгэн байгаа бол та энэ өвчнөөр өвдөх эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ тохиолдолд зүрх судасны системийн өвчнөөс сэргийлэхийн тулд зүрхэндээ дээд зэргээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Хурхиралт зүрхэнд асуудал үүсэх чухал шалтгаан болдог

Хурхиралтыг тоолгүй өнгөрч болохгүйн гол шалтгаан бол зүрхний өвчлөлийн даамжруулах эрсдэл үүсгэдэгтэй холбоотой. Хүн унтаж байх үедээ хурхирахаараа зөв амьсгалахад саадтай болж, амьсгал тасалддаг тул хурхиралт нь архаг өвчлөлд тооцогддог. Үүний зэрэгцээ илүүдэл жинтэй хүмүүс хурхирдаг болох нь элбэг.

Хэвийн хэмжээнээс их давс хэрэглэх нь зүрх судасны системийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

Бидний эдэлж, хэрэглэж буй хоол хүнсний чухал орц бол давс юм. Натрийн хэрэглээ өндөр байх нь цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, зүрхний өвчтэй болохтой шууд хамааралтай байдаг. Иймээс 55-аас дээш насны хүмүүс давсны хэрэглээгээ байнга шалгаж, анхаарч байх ёстой.

Таны цусны даралт өндөр байвал давсны хэрэглээг багасга. Ингэснээр та зүрх судасны өвчин даамжрахаас сэргийлж чадна.

Эх сурвалж: www.budetezdorovy.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ochirhand

      (203.91.116.74) 2017-11-30 16:50
      • 0
      • 0

      Hi sain bna uu bi untaad bosood ireheer zvrhen talaa daahgvi hvndvvr bollood bh yma

      Хариулах

    • ойдаа

      (103.26.195.96) 2017-11-30 08:21
      • 0
      • 0

      Тамхи бол зүрхний дайсан.Зүүгээр хатгасан шиг өвдөх Зүрхний өвчтэй болно.Утаан хороор амьсгалж Уушиг зүрхээ хордуулахаар Уулын цэнгэг агаарт Ургамал цэцэгсэнд умбаарай

      Хариулах

    • Дорж

      (27.123.212.132) 2017-11-29 21:51
      • 0
      • 0

      Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

      Хариулах

    • Өлзий

      (103.212.116.97) 2017-11-29 14:57
      • 0
      • 0

      зүрхний өвчний гол нөлөө бол тамхидалт гэдгийг баталсан байдаг.

      Хариулах

    • tsoogii

      (202.9.43.194) 2017-04-30 18:00
      • 0
      • 1

      Bayrlala hrgtei medeelel bna

      Хариулах

    • Tsetsegee

      (103.23.51.3) 2017-03-23 20:22
      • 0
      • 0

      Heregtei medeelel ogsond bayarlalaa

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.109) 2016-12-18 14:48
      • 0
      • 0

      нойр их чухад юм байна даа

      Хариулах

    • Otgonbayar

      (202.9.41.134) 2016-12-16 06:42
      • 0
      • 0

      Bayar xurgie. Yamar mundag orchuulaa ve. Amjilt xusie

      Хариулах