Та татварын буцаан олголтоо шалгасан уу?

Twitter Print
2016 оны 12-р сар 15-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байна.

Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг 3 дугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг 1-р ээлжид буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалтад та орсон эсэхээ энд дарж шалгана уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.