Ч.Улаан, Н.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Учрал нарын гишүүд ажлаа тасалжээ

2016 оны 12-р сар 15-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын дарга ОХУ-д айлчилж буй тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдааныг удирдан явуулж буй билээ. Тэрбээр өнөөдөр ангийнхандаа нэлээдгүй шүүмжлэлтэй хандав. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж хуралдаан тасалсан гишүүдийн нэрийг дуудлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Д.Нарантуяа, Н.Номтойбаяр, Х.Нямбаатар Н.Оюун-Эрдэнэ, Б.Саранчимэг, О.Содбилэг, Т.Султан Д.Сумъяабазар, А.Сүхбат, Ч.Улаан, С.Чинзориг, Ж.Энхбаяр, Б.Энхтүвшин, С.Жавхлан, Б.Жавхлан, Н.Учрал, Б.Цэрэнбат, Л.Энх-Амгалан нар хуралдаандаа ирээгүй байна.

Энэ үеэр Ц.Нямдорж “Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй. Хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд яриад сууж байна лээ” гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.