Г.Уянга: Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх

Twitter Print
2016 оны 12-р сар 15-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын даргад нэр дэвшиж, сунгаанд өрсөлдөхийн тулд дэнчингийн 250 сая төгрөгийг тушааснаар албан ёсоор нэр дэвших эрх нээгдэх босгыг намын даргын сонгуулийн ажлын хэсгээс тавьсан. Намын даргын сунгаанд өрсөлдөх хүсэлтээ Л.Болд, Л,Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын улс төрчид гаргаад буй. Намын даргад өрсөлдөх горилогчдыг дэмжигчид, кампанит ажлыг нь зохион байгуулагчид ч хэдийнэ тодроод байна.

Тэгвэл эл сунгаанд оролцохоо эртнээс мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг журмын нөхөд нь болох УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Монцамэ агентлагийн захирал асан Д.Баатархуяг, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар дэмжихээ зарлажээ.

Батзандангаа дэмжихээр найзууд нь өчигдөр цугларлаа. АН-ыг аврах нь Монголд хэрэгтэй гэж үзвэл Ж.Батзанданг намын дарга болгохоос өөр сонголт байхгүй харагдана. Бусад нь яагаад АН-ыг өөрчлөхийг би ойлгохгүй байгаа. 26 жил тэд л байсан бус уу? Хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам АН биш болж таарах байх. Харин найз минь өөр зам олж харахыг эрмэлзсэн нь зөв болох байх.АН-ын ах нарт хангалттай найдсан, итгэсэн, 26 жилээ үрсэн. Харин гишүүдэд нь нэг найдаад үзэх нь зөв байхаа....   хэмээн нүүрномын хуудаснаа дээрх зургийн хамт нийтэлжээ.

Г.Уянга хатагтайн дээрх тодорхойлолтоор бол хэрэв Ж.Батзандан намын дарга болж чадахгүй бол Монголыг аврах зам Ардчилсан нам биш болж таарах нь ээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ОЮУНБИЛЭГ

      (202.179.31.94) 2016-12-28 12:43
      • 0
      • 0

      ШУЛАМ АВГАЙ МИНЬ ШҮҮРЭЭ УНАЖ ОЧООД ТАЛБАЙН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭ ЧАМ ШИГ ЭРГҮҮД АН-ЫН АСУУДАЛ ПАДГҮЙ

      Хариулах

    • Nyamka

      (112.72.11.67) 2016-12-16 04:31
      • 0
      • 0

      Шантажистуудын армиа гэж...! Хүний адаг гэж байдаг, түүншиг улс төрчдийн адагууд нэг дор цугларч дээ! Ийм нөхдүүдийн салхин доогуур ч бүү гар!!!

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.1) 2016-12-15 20:32
      • 0
      • 0

      Энэ нам банзал Уянга АН-н даргын асуудлыг шийдэх нь ээ.Инээдтэй юм даа өөрөө хүн хог болчихоод бусдын хэрэгт хушуу дүрдэг.Одоо циркд эмэгтэй алиалагч хэрэгтэй гэсэн тэнд очвол ажлын байр олдох байх гэж зөвлөе.

      Хариулах

    • 122222

      (49.0.186.234) 2016-12-15 16:16
      • 0
      • 0

      За энд сууж байгаа НӨХДҮҮД бол ёстой ЗАМ тавь цаашаа л гэх попчид байна. ОДоо та нарт ТҮмэн олон итгэх үү. Анх Иргэн хөдөлгөөн гэж явахад чин яахав дэмжсэ байхаа. Одоо та нар бол Нийгэмд ХЭН ч биш юм гэдгээ мэдрүүлсэн учраас ТА БҮХЭН бол ЗҮГЭЭР л ГУДАМЖНЫ ПОП чид шүү дээ

      Хариулах