Савны хий нь гэдэс нь дүүрч цанхайдаг, бариа хийлгэхээр эдгэрчихдэг өвчин биш юм

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 07:23 цагт
Мэдээний зураг,

Эмчээ би савны хийтэй юм шиг байна. Миний гэдэс томроод таргалаад байна. Зүрх дэлсээд савлаад байна. Орой болохоор унтаж чадахгүй түгшээд айгаад байна. Яавал зүгээр болох вэ? Та савны хий гаргах бариа хийх үү гэсэн асуултыг өдөр бүр л шахам хэн нэг эмэгтэй надаас утсаар асуудаг.

Үнэндээ эмч нарт хандан миний үтрээнээс унгаж байгаа мэт хий гараад байна, миний гэдэс дүүрээд байдаг юм, савны хийгээ гаргуулмаар байна, савны хий гаргах бариа хийлгэсэн хэр нь үтрээнээс хий гарах нь зүгээр болохгүй байна, дахин савны хийгээ гаргуулмаар байна гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүд их ирдэг болсон тул эмэгтэй хүн бүр энэ тухай үнэн зөв дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаасай гэж бодлоо.

Савны хий гэдэг өвчин байдаг ч өнөөгийн ихэнх эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг, савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш юм.

Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбодь тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг. Хий махбод нь өвчин үүсгэх дараах шалтгаануудын улмаас арвидан нэгэн төрлийн сав эрхтэн болох умайд шунаснаар савны хий өвчин үүснэ гэж үздэг. Үүнд:

-Идээ ундааны: Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын: Өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх, хайрагдах, чийг татдаг гутал өмсөх, хөлөөсөө даарах, хүйтэн ус туулах, хүйтэн нойтон газар сууж даарах

-Явдал мөрийн: Унаж бэртэх, сав доргих, сэтгэл санаагаар унах, нойр хоол алдах, удаан өлсөх, буруу хоолны дэглэм сахих, төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих, төрсний дараа ядрах айж цочих, тамирдаж ядрах

-Этгээд нөхцөлийн: Цус алдах, үр зулбах гэх мэт

Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох, биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх, биений юм бага ирэх, үтрээнээс хөдлөх, босох суух үед унгаж байгаа мэт хий гарах, умай давсаг орчим хүйт оргиж дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ.

Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх, бачимдах, голоор юм дээшээ өгсөх, амархан уурлах, уйлах мэт сэтгэл тогтворгүй болох шинж хавсарч илэрнэ. Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ. Бөөрний хий хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед амархан ядрах, амархан даарах, хөл хүйт оргих, нуруу хөших, шээс том том хөөстэй гарах, чих шуугих шинж бас илэрдэг. Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих, сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж ухаан солиорох хүртэл хүндрэл гардаг. Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан.

Дээрх шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах, хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг. Үүний тулд хий дарах, илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчнийх нь онцлогт тохирсон хий дарах, бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, бумба, тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг.

Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо, савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ гэж ойлгодог нь нэг талын өрөөсгөл ойлголт юм байна шүү гэдгийг сайн ойлговол зохилтой. Мөн савны хий өвчнөөс салахын тулд эмчилгээнээс гадна өөрийн тань хоол, хувцаслалт, ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.

АШУҮИС-ийн Нэгдсэн Эмнэлгийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч, Уламжлалт анагаахын их эмч, АУ магистр Н.Алтанхундага

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.115.43) 2017-11-15 01:07
      • 0
      • 0

      Сайн байна уу? Би 17 настай л даа. Дээрх шинж тэмдгүүд илрээд бгаа юмаа. Яах ёстой вэ гэрийнхээ хүнд хэлж эртхэн арга хэмжээ авсан нь дээр үү? Ялангуяа сарын тэмдэг ирэх үед давсагаар доошоо хатгуулаад, суухад хүртэл зовиуртай байгаа бас нуруугаар их өвддөг. Одоо бөөр бас өвдөөд бгаа. Тучлаач

      Хариулах

    • soko

      (180.149.98.114) 2017-10-13 12:30
      • 0
      • 0

      sn bnuu sawnii hiig ymar emlegt emchildeg ym bol han bdg we

      Хариулах

    • Зочин

      (202.21.96.156) 2017-03-21 20:36
      • 0
      • 0

      Sain bna uu? Asuuh zuil bna Tolgoi bolon hul uvduh er ni bie tavguitej uvdsun ued bariulahaar uvchtei gazar darahaar /huruuni uzuurt ch bsan/ hehruuleed bh yum ene yunih ve? Uvdult bariulj bui gazar namdahaar hehruuleh ni bagasaj zugeer boloh yum ene yamar hii hurimtlagdsanih ve?

      Хариулах