Айл бүр МААМУУ-тай болбол...

Twitter Print
2016 оны 12-р сар 14-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

 -“Маамуу” брэндийн орлогоос хүүхэлдэйн кино санхүүжүүлнэ-

“Маамуу” брэнд шинэ жилийн бэлгийн багцаа задлаад байна. Энэхүү багцад бүтээлч ном, зурагтай ном, хөлөгт тоглоом, нойтон, хуурай салфетка гээд олон хөөрхөн зүйлс багтаажээ. Тиймээс ямар ч чихэр жимснээс илүүтэй хүүхдийн сонирхлыг татахаар.

Хэрвээ айл бүр хүүхдүүддээ чихэр, жимснээс илүүтэй сэтгэн бодох, хөгжихөд нь нэмэр болох энэхүү багцыг худалдан авбал монгол хүүхдүүд маань хүүхэлдэйн кинотой ч болох боломжтой гэнэ. Учир нь, “Маамуу” багцаас олсон орлогын тодорхой хувийг хүүхэлдэйн кино бүтээхэд зарцуулах ажээ.

Эх хэл дээрээ бүтээгдсэн хүүхэлдэйн кино тун цөөхөнтэй бидний хувьд энэ нь тун ч олзуурхууштай мэдээ. Айл бүхэн “маамуутай” болж, өрх бүрийн хоймор дахь дэлгэцнээс монгол маамуунууд хүүхэлдэйн киногоо үзэн суух цагийг тэсэн ядан хүлээе.

Сонирхуулахад, “Монгол контент” компанийн уран бүтээлчид “Маамуу” брэндийн бүүвэйн дуу зохиосон.

Мөн “Маамуу нааш ир” дууны клипийг бүтээгээд байна.

Монгол маамуунууддаа зориулсан хүүхэлдэйн киногоор удахгүй уулзацгаая.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.