Төрийн соёрхолт Н.Сувд Мандухай хатны үсний гоёлоо А.Баярцэцэгт бэлэглэжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 14-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

“Miss World 2016” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэрээр 120 орны гоо бүсгүйтэй  өрсөлдөж, авьяас чадвар, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо өрсөлдөж байгаа юм.

Тэмцээн эхэлснээс хойшхи 14 хоногийн хугацаанд олон шалгуур үзүүлэлт болж, Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн амжилт жагсаалтын дээгүүрт бичигдэж байна. Олон улсын нөлөө бүхий хэвлэлүүд түүний талаар онцолж, “Miss World 2016” тэмцээний титмийг зүүх магадлалтай миссээр нэрлээд байна.

Түүнчлэн түүний уран бичлэгийг илбийн үзүүлбэр, бүжигтэй хослуулсан Авьяасын үзүүлбэр нь шилдгээр шалгараад буй. Тэгвэл түүний энэхүү үзүүлбэртээ зүүсэн үсний даруулгыг Ардын жүжигчин Н.Сувд “Мандухайн сэцэн хатан” кинондоо зүүж байсан бөгөөд А.Баярцэцэгт ялалт авч ирэхийг бэлгэдэн, явахынх нь өмнө бэлэглэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.