Цөс, гэдсээ зэрэг цэвэрлэх хялбар арга

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Цөс, нарийн бүдүүн гэдэс, ходоодоо гэрийн нөхцөлд нэг дор угаах хялбар аргыг та бүхэнд зааж өгье. Их олон хүн яаж цөсөө, гэдсээ цэвэрлэх вэ гэж асуудаг.

Энэ аргыг хэрэглэхээсээ өмнө ЭХО-д заавал харуулж цөсний чулуутай эсэхээ мэдсэн байх шаардлагатай шүү. Цөсний чулуутай хүн хэрэглэхийг хориглоно.

Цөсөө цэвэрлэх нь элгээ хамгаалах, цөсний чулуу үүсэхээс сэргийлэх, цөсний өтгөрлийг арилгах, хоолны шингэц сайжруулахад зайлшгүй хэрэгтэй юм. Мөн хүний бүдүүн гэдэсний хананд 2-3 кг шавдас бохирдол хуримтлагдсан байдаг тул хоол боловсруулах үйл ажиллагааны явцад үүссэн бохирдолыг цэвэрлэх нь бүдүүн гэдсэнд эмгэг бактери үүсэхээс сэргийлэх, хэвийн бичил биетүүдийн үйл ажиллагааг сайжруулах, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэх, гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгох, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулах, өтгөн хаталтыг зогсоох, ингэснээр элдэв өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ угаалтыг амралтын өдрөө өглөө эрт 7-9 цагийн хооронд өлөн дээрээ хийх нь зохимжтой. Эхлээд цөс, гэдэс цэвэрлэх усаа бэлдэнэ. 40 хэмийн орчим бүлээн буцалсан 5-6 л орчим цэвэр усан дээр 1 атга хоолны нунтаг давс хийгээд сайтар хутган уусгана. Бэлдсэн усаа 2 цагт багтаан аажмаар ууж дуусгана. Ус их мэт санагдан бэрхшээж магадгүй ч эхний 1-2 л орчим усыг уусны дараа гэдэс чинь гүйлгэж эхэлмэгц тэгж санагдахаа болино. Ходоод нарийн гэдэсний сөргөөтэй хүмүүс огих гээд байдаг тул энэ тохиолдолд бага багаар ходоодондоо цочрол өгөхөөргүйгээр ууж дуусгана.

Угаах явцдаа суниах, бэлхүүсээрээ 2 тийш эргэх, өвдөг дээрээ сууж босох, 2 хажуу тийшээ хазайх зэрэг хөдөлгөөнүүдийг хийх нь гэдсэн дэх ус хоол боловсруулах замын дагуу доошлоход тустай байдаг.

Угаах явцдаа гаргасан өтгөнөө ажиглах нь ач холбогдолтой байж болох юм. Яагаад гэвэл эхний удаад бүдүүн гэдсэнд байгаа өтгөн нэлээн шингэрэн гадагшилдаг. Дараа нь нарийн гэдсэнд байгаа дутуу боловсорсон хоол усаар шингэрэн гарах үед өтгөнөөр бохирлогдсон ус шиг зүйл гадагшилдаг. Хамгийн сүүлд цөс угаагдан гардаг тул сүүлийн 2-3 л усыг уугаад гарч байгаа зүйл нь нарийн гэдэс угаагдах үед гарч байсан өтгөнөөр бохирлогдсон ус нь шаравтар туяатай, цөс их зогсонгишилтой хүмүүст ногоовтор туяатай ус шиг зүйл болон гадагшилдаг юм. Ингэвэл таны цөс, ходоод, нарийн бүдүүн гэдэс сайн угаагдан цэвэрлэгдлээ гэж бодоход болох юм.

Энэ аргаар жилд 2 удаа угаахад болно. Угааж дууссанаасаа хойш 2 цагийн дараа хооллоно. Тэр өдөртөө хөнгөн хоолловол сайн. Түүнээс хойш эрүүл мэндийнхээ төлөө нэг өдрийн турш хийсэн ажлаа талаар болгохгүйн тулд шарж хуураагүй, өөх тос багатай хоол хэрэглэж хэвшээрэй.

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч, АУ-ы магистр Н.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.135) 2018-03-01 16:42
      • 0
      • 0

      zunduu uulaa eroosoo hundrehgu yum?

      Хариулах

    • зочин

      (112.72.11.105) 2017-04-25 00:42
      • 0
      • 0

      sain bna 2 tsagt bahtaana gej bichsen bna udriin 2 tsagt bagtaan uuj duusah yum bolovuu esvel2 tsagiin dotor uuj duusgah yum bolovuu buurun nuluu her uguh bol

      Хариулах

    • зочин

      (112.72.11.105) 2017-04-25 00:42
      • 0
      • 0

      sain bna 2 tsagt bahtaana gej bichsen bna udriin 2 tsagt bagtaan uuj duusah yum bolovuu esvel2 tsagiin dotor uuj duusgah yum bolovuu buurun nuluu her uguh bol

      Хариулах

    • зочин

      (112.72.11.105) 2017-04-25 00:42
      • 0
      • 1

      sain bna 2 tsagt bahtaana gej bichsen bna udriin 2 tsagt bagtaan uuj duusah yum bolovuu esvel2 tsagiin dotor uuj duusgah yum bolovuu buurun nuluu her uguh bol

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.122) 2018-09-06 17:04
      • 0
      • 0

      hoer tsagt bagtaan l uuna shude ho,, emchiin zaawraar tsosoo ugaahad bas iimerhuu maygaar ugaaj bsn

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.237) 2017-04-22 19:33
      • 0
      • 0

      Хөхүүл ээж болох боловуу

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.237) 2017-04-22 19:32
      • 0
      • 0

      Рөхүүл хүн болох боловуу

      Хариулах

    • зочин

      (202.9.42.241) 2017-04-22 17:05
      • 0
      • 0

      эмчийн зөвөлгөө биш учир гэмтэй. хүмүүс яагаад ийм мэдээллийг эрдэнэт бие дээрээ туршиж үздэгийг ойлгохгүй юм

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.18) 2017-03-25 17:33
      • 0
      • 1

      TODAY HERGELJ VZLEE YMAR IH UNTVAA HODOOD IH AMARAAD TSARAI SHINGEREEDL ARIS ZOOLROOD GOE BOLCHLOO BAYRALLAA

      Хариулах

    • zochin

      (124.158.95.139) 2017-03-25 18:03
      • 0
      • 0

      davsaa heden gr hiisn bee.

      Хариулах

    • Зочин

      (59.26.211.83) 2017-03-25 15:13
      • 0
      • 0

      Ene argiig heregleed ur dun sain garsan bolovch us mash ih uusanaas bolj udurjin tolgoi uvduud ih l hetsuu bsn. Teriig bodoltsoh heregtei shu. Buten udur shaardah yum bile shu. Etsest ni oroihon tsus nogoonoor ugaagdaj garsan.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.119) 2017-03-23 12:22
      • 1
      • 0

      stosgui hun hergelj blhuu

      Хариулах

    • М.Өлзийбаяр

      (59.153.112.80) 2017-03-22 21:34
      • 0
      • 0

      Хэргжүүлж байсан яг л ингэдэг.

      Хариулах

    • Buffie

      (188.143.232.32) 2016-12-21 13:48
      • 0
      • 0

      You do8&2n#17;t know me, I’m just an anonymous reader. My suggestion is to make two pies, one for the family and one for your wonderful husband. You are so lucky that you trapped that remarkable fella!

      Хариулах

    • тунгаа

      (202.179.26.105) 2016-12-16 17:54
      • 0
      • 0

      баярлалаа хэрэгжүүлнээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.165) 2016-12-15 21:36
      • 0
      • 0

      Bayarlalaa saihan arga bna

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.89) 2016-12-15 16:28
      • 0
      • 0

      bayarlalaa. Hiih bolnoo. Tsosniihoo otgoroltiig ugaaj aviya.

      Хариулах

    • Зочин

      (178.118.185.154) 2016-12-15 06:18
      • 0
      • 0

      Баярлалаа би маргааш өглөө эхэлнэ

      Хариулах

    • Зочин

      (178.118.185.154) 2016-12-15 06:18
      • 0
      • 0

      Баярлалаа би маргааш өглөө эхэлнэ

      Хариулах