Бага ангийн сурагчид пүрэв гаригаас амарна

Twitter Print
2016 оны 12-р сар 25-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Сурагчдын амралтыг жил бүр өөрчилж, зохицуулалт хийдэг байсныг болж 216-2017-ны сурагчдын амралтын хугацааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан байна. Тухайлбал, Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалтыг хийжээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баяртай холбогдуулан сурагчдыг амралтыг жил бүр зохицуулах биш тогтсон амралттай болж байгаа юм байна.

Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төллөлтийн үеэр амраах зохицуулалт хийх эрхийг аймгийн Засаг дарга нарт олгожээ.

Мөн бага ангийн сурагчдын энэ жилээс эхлэн зуны амралтыг эрт эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, нэгээс хоёрдугаар ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас, гурваас тавдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-ээс тус тус амрах юм.

Нийслэлийн бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм байна. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:

Нэгдүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал гурван долоо хоног,

  • VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног

Гуравдугаар улирлын амралт 

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:

Нэгдүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног

Хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног

  • VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 11-нийг дуустал нэг долоо хоног

Гуравдугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт нэг долоо хоног

Гуравдугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас

  • III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс

  • VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

Ш.Чимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Addriene

      (188.143.232.32) 2016-12-21 08:35
      • 0
      • 0

      Hola:Me ha gustado lo de "Impresiona a tus amigos dejando una copia de la guía en tu despacho u ofctina".Esia herramienta imprescindible elevado a la categoría de objeto de culto. Me parece sumamente interesante la optimización para móviles, está claro que la tendencia es a la Internet móvil pero ¿para cuándo la versión para iPhone o Android?Saludos.

      Хариулах