Мөнгөн эдлэл хүний биеэс элдэв төрлийн хорыг арилгах чадалтай

Twitter Print
2018 оны 11-р сар 23-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Орчин үед хүн болгон үнэт эдлэл хэрэглэдэр болжээ. Үнэт эдлэлүүд гоё сайхны билэгдэл болохоос гадна нь эрүүл мэндэд ашигтай зүйлүүд байдгийг судалгаагаар харуулсан. Үнэт эдлэлийг бүтээсэн бодис хүний бие махбодь, эрхтний дотоод ажиллагаанд нөхөн төлжүүлэх увидас агуулагдаж байдаг. Биеийн тэжээлийг зөвхөн хоол хүнсээр авдаг төдийгүй арьс, мэдрмжээрээ дамжуулан авах тал бий. Алтан эдлэлийг үргэлж хэрэглэвэл урт насалж, хүний цог жавхаа нь сэргэдэг.

Алт мөнгөөр гоёх нь эмэгтэй хүний нэгэн шуналыг дарж сэтгэлийг тайвшруулан амьдралын идэвх олгож, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Алт сэрүүн чанартай болохоор аливаа халуун хижиг өвчнөөс сэргийлэн, эмчлэх чадалтай.

Манай өвөг дээдэс эрт үеэс байнга эр, эм, хүүхэд гэлтгүй цалин цагаан мөнгийг эрхэмлэн зүүлгэж ирсэн. Энэ нь нэг талаараа гоёл боловч нөгөөтэйгүүр мөнгө нь хүний биенд хүрсэн хэсгээрээ хүний биенээс элдэв төрлийн хорыг ялган арилгах чадалтай, өвчин эмгэгт нэрвэгдэхээс хамгаалах ач тустай байжээ.

Мөн эртний өвөг дээдсүүд маань хоол, цай идэж уухдаа мөнгөн аяга, мөнгөн хапбага, мөнгөн хутга зэргийг маш өргөнөөр хэрэглэдэг байсан нь мөнгөн эдлэл хэрэглэдэг байсантай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байсан болов уу. Мөнгөн аяганд цай, хоол идэхэд аяга, халбага нь харлавал бие муудсаны шинж.

Мөнгөн гоёл зүүлт зүүвэл биенд шар ус хурж, хуянд баригдахгүй, биеийн цусны эргэлтийг сайжруулж аливаа ялгадсыг цэвэрлэн арилгах чадалтай болохоор удаан хэрэглэвэл элдэв зүйлийн яр шарх гарсан ч хурдан эдгэрдэг. Мөн эртний оточ маарамбууд цэвэр мөнгөөр хийсэн зүүгээр зүү тавьж биеийн хорыг хөөж эмчилдэг байсан.

Жинхэнэ сувд эрдэнэ бол монгол эмийн найрлагад ордог. Эртний хүмүүс сувдыг нунтаглан саа өвчний танд холин хэрэглэдэг байжээ. Одоо хүртэл сампилноров /сувдат үрэл/-оор саа, хуян шар усны сайн эм бэлдэн ардын уламжлалт эмнэлэгт өргөнөөр хэрэглэсээр байна.

Сувдыг хэлхэн чих, хүзүүндээ зүүснээр үе мөчний өвчин, толгой тархи өвдөх, хуян хөөрөхөд их тустай гэж үздэг. Мөн цэвэр сувдаар гурвалжин алчуур нэхэж хуянтай хүн, зангиа нэхэж бамбай өвчинтэй хүнд зүүж хэрэглүүлдэг уламжлалууд байдаг.

Үүнээс гадна оюу, шүр, болор, мана, гууль, зэс, төмөр, мод зэрэг зүйлсийг гоёлын журмаар мөн эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь хэрэглэдэг талууд бий.

Эх сурвалж: Бямбын Намтай, "Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг" 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.