З.Энхболд: АН-ын даргын сунгаанд оролцох эрх ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би

Twitter Print
2016 оны 12-р сар 12-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

АН-ын даргад өрсөлдөх гишүүдийг албан ёсоор өнөөдөр бүртгэж эхлээд байна. Бүртгэл энэ сарын 17-ны хүртэл үргэлжилэх юм. АН-ын даргад нэрээ дэвшүүлэх 180 мянган гишүүнд нээлттэй боловч нэг л хүнд хаалттай гэнэ.

Энэ тухай АН-ын дарга З.Энхболд "АН-ын даргын сунгаанд оролцох эрх бүрэн нээлттэй. Ганц л хүнд хаалттай. Тэр хүн нь би. Учир нь сонгуулийн үр дүнгээс болж би хариуцлага хүлээх учиртай.

Хэдийгээр АН-ын даргаас огцрох өргөдлөө өгсөн боловч намын шинэ даргыг сонготол намайг даргаа хийж бай гэсэн учраас одоо хүртэл хэвээрээ байна" гэлээ.

Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байна. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.