Бамбай булчирхайг эрүүлжүүлэх ундаа

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Байгалийн гаралтай эрүүл орцуудаар бамбай булчирхайг эрүүлжүүлж болохоос гадна эрүүл мэндтэй холбоотой бусад таагүй шинж тэмдгүүдийг ч бас арилгадаг.

Бамбай булчирхайтай холбоотой асуудлууд эмэгтэйчүүд болоод эрчүүдэд ч мөн адил илэрдэг. Шалтгаануудыг нь дурдвал янз бүр. Энэ булчирхайн үйл ажиллагаа алдагдаад ирэхээр тогтмол ядрах, бие сулбайх, үс унах, жин нэмэх, сэтгэл гутрал гээд энгийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.

Иймд өөрөө яаран онош тавилгүйгээр заавал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдан даамжирвал гипотиреоз буюу бамбай булчирхайн дутмагшил, гипертиреоз буюу бамбай булчирхайн дааврын хэмжээ хэт ихсэх өвчтэй болдог.

Иймээс өөрийн бие махбодио эрүүлжүүлж, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах нь зохистой. Харин үүнд тус болох бамбай булчирхайг эрүүлжүүлэх, гайхалтай үйлчилгээтэй ундааны жорыг хүргэе.

Орц:

-1 ширхэг нимбэгний шүүс

-Тал аяга цангис жимс /100 гр/

-2 аяга ус /400 мл/

-Үрж жижиглэсэн цагаан гааны үндэс тал халбага /2гр/

-Тал халбага корица /2гр/

-Тал халбага задь /мускатный орех, nutmeg/ /2гр/

Бэлтгэх арга

Эхлээд цангис жимсээ угаагаад блендер буюу автомат хутгагчид хийнэ. Цангис болон цагаан гааны үндэс нь шинэ байх хэрэгтэй шүү. Цагаан гааг үрж жижиглэсэн байна. Цангис жимсэн дээрээ нимбэгний шүүс, 1 аяга ус, амтлагчдаа нэмж блендерээ ажиллуулна.

Бэлэн болсон ундаагаа цилиндр хэлбэртэй саванд юүлж аваад дээр нь үлдсэн 1 аяга усаа нэмнэ.

Өглөө сэрэнгүүтээ нэг аяга ундааг, хоёр дахь аягыг оройн хоол идэхээс 15 минутын өмнө тус тус хэрэглэнэ. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр бамбай булчирхай эрүүлжиж, бие сэргэдэг гэдэг.

Дээрх ундаанд орж буй орц бүр өөр өөрийн гэсэн давуу тал, ашиг тустай.

Цангис жимс

Цангис жимс нь антиоксидантаар баялаг бөгөөд түүнд йод их хэмжээгээр агуулагддаг. Хэрвээ таны бамбайн даавар хэт ихэссэн, гипертиреозтой гэж оношлогдсон бол цангис жимс хэрэглэхгүй байсан нь дээр. Харин бамбайн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бол түүнийг тогтворжуулах зорилгоор цангис жимсний шүүсийг өдөрт 100 гр-ийг тогтмол хэрэглэвэл сайн.

Нимбэгний шүүс

Мэдээж өдөр бүр нимбэгний шүүс хэрэглэвэл сайн. Бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Түүнд агуулагдах хүчил, амин дэм, эрдэс бодисын тусламжтайгаар бид бие махбодио цэвэрлэж чадахаас гадна эрч хүч сэлбэж, дархлаагаа сайжруулж байдаг.

Задь

Задийг маш бага хэмжээгээр, тогтмол хэрэглэснээр бамбайн булчирхайн үйл ажиллагаа хэвийн горимондоо орж, бодисын солилцоо сайжирдаг. Түүнчлэн үрэвсэл намдаах төдийгүй биед илүүдэл шингэн хуримтлагдахаас сэргийлдэг. Мөн цусны бүлэн үүсэх, хуурайшилт, арьс хуурайшиж хагарахаас хамгаалдаг.

Корица

Байгалийн гаралтай энэ амтлагч нь ашигтай бодисын агуулах л гэсэн үг. Олон төрлийн хоол амтлахаас гадна төрөл бүрийн шүүс, ундаанд нэмэлт болгон ашигладаг. Түүнээс гадна бамбай булчирхайг идэвхжүүлж, бодисын солилцоог хурдасгах, цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, жингээ барьж буй хүмүүст ч бас тустай байдаг.

Цагаан гаа

Цагаа гааг бамбай булчирхайг эмчлэх гайхалтай, байгалийн гаралтай “эм” ч гэж ярьдаг. Үрэвсэлтэй тэмцэхээс гадна өвдөлт намдаана. Антиоксидантын агууламж өндөртэй тул арьс, хоолны шингэцэнд гойд сайн нөлөөтэй. Хэрэв толгой чинь өвддөг, үргэлж ядардаг бол цагаан гаагаар ханд бэлтгэн уугаарай. 

Эх сурвалж: www.ladybook.com.ua

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.