Автобензин 79.7 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ

2016 оны 12-р сар 12-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Үндэсний статистикийн хорооноос энэ оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын импорт буурч, экспорт өссөн дүн гарсан байна. Тодруулбал гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сард 7.4 тэрбум ам.доллар хүрсэн аж. Үүнээс экспорт 4.3 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 415.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 223.3 сая, дизель түлш 128.2 сая, автобензин 79.7 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ.

Эсрэгээрээ экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 сая ам.доллараар өссөн байна. Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэжээ.

Улсын төсвийн зарлага нь орлогоосоо давсан гэж Үндэсний статистикийн хорооны тооцоо гарсан байна. Тухайлбал, улсын төсвийн тэнцэл 2.7 их наяд хүрч өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 575.2 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага, орлогоосоо 25.6 пунктээр давсантай холбоотой юм байна.

Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэжээ.

Мөн Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ долоон их наяд 736.7 тэрбум төгрөг давсаныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их наяд 604.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зарлага ингэж өсөхөд урсгал зардал 887.1 тэрбум, хөрөнгийн зардал 266.6 тэрбум, цэвэр зээл 450.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад төсвөөс гарах хөрөнгийн зардал 156.2 тэрбум төгрөгөөр өссөн нь 2016 оны арваннэгдүгээр сард улсын төсөв 357 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахад хүргэсэн аж.

Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 11.6 их наяд төгрөг болсныг шинжээчид онцолж байна. Энэ нь өмнөх сараас 112.7 тэрбум төгрөгөөр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.