Л.Гүндалай АН-д гурав дахь удаагаа элсэх гээд бүтэлгүйтэв

2016 оны 12-р сар 12-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-д элсэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр "Одоогоор АН-д эргэж орох хүсэлтээ илэрхийлж, гишүүнээр элсэх өргөдөл өгсөн. Гэхдээ намын нөхөд сонин байдалтай хүлээж авсан. Миний хувьд Ардчилсан намд хүч нэмэх, Монголын улс төрд өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэл, бодолтой байна. Ямартай ч би улс төрд эргэн орж ирлээ" гэж байв.

Гэвч АН түүний өргөдлийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Л.Эрхэмбаяр "Гүндалай АН-д гишүүнээр элсэх өргөдөлөө өөрийн биеэр ирж өгөв. Түүний өргөдлийг АН хүлээн авах боломжгүй" хэмээв.

Л.Гүндалай 2000 онд УИХ-д анх сонгогдохдоо бие даагч байсан бол удалгүй тэр үед шинээр байгуулагдсан АН-д элсэж дэд даргынх нь суудалд хүртэл сууж явсан. Ингээд 2004 онд УИХ-д ахин сонгогдсон тэрбээр сайдын суудал гуйгаад бараагүй учир намаас гарч АТН гээчийг байгуулан М.Энхболдын Засгийн газарт эрүүл мэндийн сайдын суудал авч байлаа.

Гэвч мань эр 2008 он гармагц АТН-аа орхичихоод буцаад АН-д элсэн ахин УИХ-д нэр дэвшин сонгогдсон. Харин 2012 онд тэрбээр дахин нэр дэвшсэн ч ялагдсан. Тэгээд жил гаруй болсныхоо дараа ахиад АН-аас тусгаарлаж Эрдэнэтэд нэр дэвшихээ зарлан "Ард түмнээ хайрлая" нам байгуулсан. Гэвч тэрбээр өнгөрсөн сонгуулиар байгуулсан намаасаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Тэгвэл энэ удаа АН-д гуравдахиа элсэх гэсэн ч татгалзсан хариу аваад байгаа нь энэ юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.