Хорт хавдраас сэргийлж, биеийг эрүүлжүүлэх шүлтлэг ус бэлтгэх тухай

2017 оны 07-р сар 12-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Хүн өдөрт 8-10 стакан ус ууж байвал бие эрүүл байхад хангалттай хэмжээ юм. Бас зарим судлаачид үүнээс ч ихийг санал болгодог байна. Уух ус маань шүлтлэг байвал эрүүл мэндэд илүү ач холбогдолтой байдаг.

Шингэний хүчил шүлтлэгийн хэмжээ нь 0-14 хооронд РН гэдэг нэгжээр илэрхийлэгддэг.

Дундаж буюу саармаг түвшин нь РН-7 юм. Энэ нь ердийн ундны усны РН юм. РН 7-оос багасаад ирэхээр хүчиллэг гэсэн үг ба 7-оос ихсэж 7,5 эсвэл 8 гэдэг нь шүлтлэг тал руугаа гэсэн үг. РН 0 эсвэл 1 гэдэг нь маш хүчиллэг түвшин юм. Эрүүл хүний биен дэх РН нь 7,4 байвал хамгийн тохиромжит хэмжээ байдаг. Энэ нь жирийн усныхаас үл ялиг шүлтлэг талдаа гэсэн үг.

Гэхдээ хүний биед 0,1 хувь байтугай 0,01 хувиар өөрчлөгдөхөд маш том өөрчлөлт, нөлөө үзүүлдэг. Хүний бие (цус) хүчиллэг болоод ирэхэд амархан ядрах, энергийн түвшин багасах, эсэргүүцэл сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тэгэхээр биеийг аль болох шүлтлэг талд нь байлгахыг хичээх хэрэгтэй байдаг.

1931 оны Нобелийн шагналтан эмч Dr.Otto Warburg олон жилийн өмнө нийт хавдарын 95 хувь нь хүчиллэг орчинд үүсдэг болон биеийн РН-ийг 7,36 буюу түүнээс дээш болгож, хүчиллэгийг нь багасгахад хавдрын эсүүд амьдрах чадваргүй болж байгааг нээж олсон байдаг. Dr.Warburg-ийн үзсэнээр цус хүчиллэг болох нь яс сийрэгжих, шижин, зүрх судасны өвчин зэрэг олон архаг хууч өвчнүүдийн шалтгаан болдог ажээ.

Одоо энэхүү эмчийн шүлтлэг эрүүл ус бэлтгэх аргыг танилцуулъя.

1. 1 лимон

2. 1/2 Өргөст хэмх 

3. 1/4 цагаан гаа

4. 1/2 аяга гааны навч 

Шилэн саванд нэг литр усанд дээрх орцуудыг нимгэн хэрчиж нэмнэ. Усаа уугаад дууссан ч, дээр нь ус нэмээд амт нь мэдрэгдэхгүй болтол нь ууж болно.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.