Н.Содбилэгт хүү Сурагчдын шатрын спортын дэлхий аварга болжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 12-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 2-ний өдөр эхэлсэн дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Уг тэмцээнд манай улсаас 7, 9, 13  хүртэлх насны охидын, мөн энэ насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин оролцож буй юм.

Одоогийн байдлаар тус тэмцээний долоо хүртлэх насны ангилалд өрсөлдсөн өсвөрийн шатарчин Н.Содбилэгт алтан медалийн болзол ханган сурагчдын шатрын спортын дэлхийн аварга болоод байна.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга, дэлхийн сурагчдын аваргын мөнгөн медальт, олон улсын дэд мастер Л.Очирбат, Чех Улсад зохиогдсон “Czeh open 2016” шатрын тэмцээний мөнгөн медальт, Польш Улсад зохиогдсон олон улсын шатрын тэмцээний IV байрын шагналт С.Чингүүн нарын шатарчид амжилттай оролцож байгаа юм. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lurraine

      (188.143.232.27) 2016-12-21 13:19
      • 0
      • 0

      Its like you learn my mind! You appear to unndsrtaed a lot about this, such as you wrote the ebook in it or something. I think that you simply could do with a few % to drive the message home a little bit, but instead of that, this is wonderful blog. A fantastic read. I will definitely be back.

      Хариулах