Илүүдэл үсийг авахдаа зайлшгүй анхаарах зүйлс

Twitter Print
2019 оны 07-р сар 20-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл үсээ сайхан авчихлаа гэж бодсон чинь арьсан дотроо үс нь нуугдаж үлдэх ч юмуу, нүхний сүв нь бэржийгээд нүдэнд тусаад байх тохиолдол байдаг биздээ. Энэ нь арьсанд асуудал үүсэх гол шалтгаан болдог учраас доорх буруу аргаар үсээ авдаг бол анхаарна уу.

Үсний чимхүүр ашиглаж үсээ авдаг бол

Үсийг угаар нь татаж үсний чимхүүрээр авах нь цэвэрхэн харагддаг боловч арьсанд маш муу үр дагаврыг авчирдаг. Ялангуяа арьсыг яралгүйгээр далд байгаа үсийг чимхэж шууд татаж авдаг бол одоо шууд энэ аргаа болих хэрэгтэй.

Ер нь бол далд үс нь үсний чимхүүр ашигласнаас үүдэн бий болдог. Үсний чимхүүрээр татаж авснаас арьсанд маш муу нөлөө учруулдаг тул арьс нь өөрийгөө хамгаалахын тулд арьсны гадаргууг зузаан болгодог учраас дахин урган гарах ёстой үс маань дотроо бөглөрдөг. Ингээд далд үс гэж хэлэгддэг юм байна. Түүнээс гадна бөглөрсөн үс нь нэмээд үрэвсэж эхэлдэг ба улаан улаан биржгэр болдог. Хэрвээ далд үсийг харлаа гэхэд хүчээр татаж авалгүй, цаанаасаа өөрөө дахин гарч ирэхийг нь хүлээгээрэй.

Вакс хэрэглэдэг бол

Үнийн хувьд хямд бөгөөд үсний чимхүүр болон татуурга хэрэглэснээс дахин урган гарч ирэх хугацаа нь удаан гэдгээрээ вакс хамгийн давуу талтай байдаг боловч эмзэг арьстай хүмүүс арьсаа гэмтээж үрэвсүүлж болзошгүй. Хаана ч хийлгэсэн гэсэн үс цаанаа бөглөрөх, яр гарах нь заавал тохиолддог сөрөг талтай. Бас эмзэг тус газраа хийлгэсэн тохиолдолд харлах шалтгаан болдог учир тун ихээр анхаараарай. Хэрвээ вакс хэрэглэж байгаа бол түүний дараах арчилгааг сайтар хийх хэрэгтэй. Ялангуяа чийгшүүлэх шаардлагатай.

Усанд орж байхдаа татуурга хэрэглэдэг бол

Хамгийн амархан ба цаг зарцуулах нь ч бага татуурга хэрэглэх аргыг ялангуяа усанд орж байхдаа хийхгүй байхыг бодоорой. Усанд орж байхдаа авах энэ арга нь цэвэрхэн юм шиг санагдах боловч үнэндээ чийгтэй үед бактер үржихдээ амархан учир болохгүй. Татуурганд чийг үүсч, бактер үржин хэрвээ татуургаар шалбалсан бол тухайн газар бактер орсноор үрэвсэл үүснэ. Мөн татуурга нь өнгөн арьсыг хусдаг тул арьсыг хуурай ширүүн болгоно.

Татуурга хэрэглсэний дараа заавал чийгшүүлэгч түрхэж өгөх хэрэгтэй. Заавал ч үгүй татуурга хэрэглэмээр байвал зориулалтын тос түрхэж үсийг ширхэгийн дагуу хусна уу. Бас хусах үед арьсыг дарахгүй байхыг зөвлөе.

Japanese beauty club

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.