Зуун настаар батгыг ор мөргүй эмчилцгээе

Twitter Print
2018 оны 07-р сар 23-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Зуун наст ургамлын ашиг тусыг дурдаад барахгүй билээ. Ганцхан нүүрэнд ч биш, ус, хумс гээд ходоод гэдсэнд хүртэл гайхамшигтай үйлчилгээ үзүүлдэг.

Алое вера нь ургамлаараа байвал илүү үр дүнтэй шүү. 

-Арьсыг чийгшүүлнэ. Хуурай арьстай, мөн хүйтний улиралд арьс тань ихээр хуурайшдаг бол алое шүршигч, тослог арьстай бол гелийг түрхэх нь арьсыг чийгшүүлж, толигор болгоно.

-Алое вера гелийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсанд гаднаас нь тэжээл өгдөг.

-Арьсыг цайруулна. Нүүрний арьсан дээрх толбо, нөсөөг бүдэгрүүлдэг тул таны арьсны өнгийн цайруулж, гэрэлтүүлнэ.

-Арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. Алое вераг арьсандаа түрхэх буюу шүршихэд нүдэнд харагдахуйц томорсон нүх мэдэгдэхүйц жижгэрдэг.

-Батга арилгана. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол үхэжсэн эд, эсийг гуужуулж, тосны булчирхай бөглөрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй Алое вера гелийг хэрэглээрэй. Нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул орой унтахаасаа өмнө гелийг түрхэх буюу шүүсийг хөвөнд шингээн арчвал батга арилгана. Мөн батганы улмаас үүссэн сорвин дээрээ түрхэж болно.

Алое верагаас 1 хуруу хэртэй хэрчим байхад л болно. Гаднах ногоон хальсыг нь зүсэж аваад доторх цагаан гелийг нь ашиглана. Батгатай хэсэг дэээрээ цагаан гелээ түрхээд 20-30 минут байлгана. Батгаа тэр дор нь арилгахыг хүсвэл өдөрт 1-2 удаа хэрэглэж болно.

Зуун настынхаа хальсаар нүүрээ үрж болно. 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

www.beautymall.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.