Өөх тосыг хоривол цөс чулуужна

2017 оны 10-р сар 06-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Цөс бол хүний биед маш чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд бусад олон эрхтнүүдтэй адил одоогоор 100 хувь танигдаж хараахан амжаагүй байгаа юм.

Орчин цагт олон янзын хоолны дэглэм, эрүүл хооллолтын клубүүд бий болжээ. Энэ нь маш зөв. Гэхдээ зарим хүмүүсийн амнаас сонсох нь ээ өөх тосыг хорьж эрүүл сайхан бас гоолиг туранхай болгож байгаа гэнэ. Мэдээж хэн ч эрүүл бас сайхан харагдахыг бодно. Хэрвээ үүнийг уншиж буй хэн нэгэн яг тийм, өөх тосыг чанд хорьдог дэглэм барьж байгаа бол хурдхан больсон нь дээр гэж хэлье. Учрыг одоохон тайлъя.

Бидний цөс бол элэгнээс ялгарч гардаг тусгай энзим. Гол үүрэг нь хоолтой хамт биед орж ирсэн өөх тос, тослогийг задалж боловсруулах. Элэг үүнийг бага багаар тогтмол ялгаруулж байдаг. Тэр цөс нь цөсний хүүдийд цуглардаг. Тэнд байхдаа ус нь ялгарч хүүдийдээ илүү өтгөрч хуримтлагддаг. Чанар агууламж нь ч бага зэрэг өөрчлөгддөг. Хүн хоол идлээ. Ходоодонд орсон хоол тэжээлийн зарим хэсэг нь 12 нугалаа гэдэс руу орж ирэхэд тэнд байдаг мэдрэгчээс цөсний хүүдий болон элэг руу дохио очдог. Гэхдээ ганцхан өөх болон тослогийг л тэр мэдрэгч мэдэрдэг. Тэрхүү дохиог авсан цөсний хүүдий агшиж дотор нь хуримтлагдсан цөс болон элэгнээс шинээр ялгарч ирсэн шинэхэн цөс холилдож, үүссэн холимог 12 нугалаа гэдэс руу орж өөх тосыг задлан боловсруулдаг.

Хэрвээ бид тосыг огт идэхгүйгээр хорих юм бол цөс маань улам өтгөрч тодорхой бактерийн үйлчлэлээр цөсний хүүдийд цөс талсжиж эхэлнэ. Тэгээд бага багаар томорсоор чулуу үүсдэг. Тиймээс л тостой хүнсийг хэмжээг нь тогтмол тааруулж идэж байх учиртай. Махан хүнстэнгүүд ч яахав. Цагаан болон ногоон хоолтнууд маань тослог ихтэй самар буурцаг, гүнжидийн үрийн тос зэргийг ихээр биш гэхэд бага хэмжээгээр, гол нь тогтмол хэрэглэж байвал сайн шүү. Хушга өдөр бүр 2-3 ширхэгийг идээд байвал мартамхай болохоос сэргийлж бас цөс чулуужихгүй байх боломжтой. 

Судалгаанаас үзэхэд цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүсийн доод бие үе мөчний өөрчлөлт эмгэгт илүүтэй өртдөг нь батлагдсан байна. Бас хүний тархины 60 хувь орчим нь тослогоос бүрддэг учир тослог хүнсийг хэт хоривол ой санамж муудах, зөнөгрөх зэрэг тархитай холбоотой асуудлууд үүсдэг.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.123) 2017-10-07 00:42
      • 0
      • 0

      Сайн бна эмчээ зөвлөгөө авах гэсэн юм эход харуулахад 0.8-1см 3 ш чулуутай гэсэн юм аа одоогоор зовиур мэдэрсэн юм алга мэсээр авхуулмааргүй бна угааж авч болдог эсвэл эм уугаад хайлуулдаг гэх юм яавал дээр вэ

      Хариулах

    • Өлзий

      (59.153.112.64) 2017-10-06 20:47
      • 0
      • 0

      Монголд элэг, зүрх судасны болон нойр булчирхай, тархинд цус харвах зэрэг өвчин бараг байхгүй, тарган хүн бас байхгүй байсан бол одоо хамгийнэлбэг өвчлөл болж дэлхийд тэргүүлэх өвчнүүд их болжээ. Үүний гол шалтгаан бол өөх идэхээ больсноос болсон юм шүү. Өөхийг голлон иддэг хүн хэзээ ч таргалдаггүй элэг цөс өвдөхгүй зүрх судас эрүүл байсныг манай өвөгчүүл дээр үеийн кино зураг батална. Харь орныхныг дууиаж гурил будаа идээд байвал гахай л болно доо. Их идье гэвэл өөх бүү ид. Бага идэх хүн эхлээд өөхнөөс иддэг юм. Тэгвэл дороо бялуу хүрч бага иддэг юм.

      Хариулах

    • Зочин

      (159.205.153.172) 2017-10-06 20:46
      • 0
      • 0

      Дээр бичсэнийг сайн анхааралтай уншаач дээ хvмvvсээ. Огт хэрэглэхгvй хорих нь муу тиймээс тааруулаад бага багаар хэрэглэ гэсэн бнашдээ.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.214) 2017-03-31 21:03
      • 0
      • 0

      ene odoo hezeenii sudalgaagaar yariad bndaa, olon ulsiin jishgiig sonsoh heregtei bhaa emch guai manaihan haaya hamaagui bichdeg shuu

      Хариулах

    • Зочин

      (122.201.20.62) 2017-03-31 09:59
      • 0
      • 0

      сүүлийн үёийн хүмүүс кофё хэрэглэх нь замбараагүй улмаас цөсний чулуу үүсэж байгаа

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.113) 2017-03-30 23:50
      • 0
      • 0

      Tsosnd yragtsag yragchihsan bn yaj emchileh we

      Хариулах

    • Эрдэм

      (150.129.142.201) 2016-12-17 06:41
      • 0
      • 1

      Аливаа зүйл хэр хэмжээнээсээ хэтрэхээр хор болдог.Эмчийн хэлэх гэж буй санаа нь тааруулж өөх тос хэрэглэж байх хэрэгтэй.Цөсний гол үүрэг өөх тосыг задлах юм байна.Машин хөдлөхгүй нар салхинд зогсвол зэвэрнэ. Үүнтэй л адил гэсэн үг.

      Хариулах

    • зочин

      (103.212.116.82) 2016-12-12 14:25
      • 0
      • 0

      Ямарваа юманд хэт туйлшралгүй тунгийн тааруулж идэж ууж л сурах хэрэгтэй. Ямарваа хоол хүнс нэг талаас сайн боловч нөгөө талдаа муу. Муу гээд байдаг нь бас нөгөө талдаа сайн. Ямарваа юмны тунг тааруулнаа гэдэг л чухал. Манайхан эрт дээр үед өвлийн хахир үеийн мах шөлөө идэж ууж өнөтэй золгоод, зуны дэлгэр цагт цагаан идээгээр ходоод гэдсээ амрааж зөв хооллож ирсэн. Одоо бол зуны хайлган цагт цаг үргэлж л мах идэх гэж зүтгэх болж дээ.

      Хариулах

    • tum

      (142.234.115.34) 2016-12-12 13:20
      • 0
      • 0

      harin tiim

      Хариулах

    • чөлөөт иргэн

      (180.149.103.162) 2016-12-12 10:50
      • 0
      • 0

      би харин эсрэгээрээ өөх тостой хоол их идсэнээс болж цөс маань чулуутай болсон шүү дээ үүний чинь алинд нь итгэх юм бэ нэг бол өөх тос идэж болохгүй гэнэ эсвэл өөх тос ид гэх юм үнэн зөв мэдээлэл тавьж баймаар юм

      Хариулах

    • Зочин

      (159.205.153.172) 2017-10-06 20:50
      • 0
      • 0

      Мэдээж хэтрvvлэхээр аргагvй. Бас дээрээс нь уур уцаар зэрэг серег сэтгэл хедлел бас элгийг муутгаж цесенд чулуу vvсэхэд нелеелдег. Дээр бичсэнээр огт хорьж болохгvй. Хэмжээг нь тааруулах хэрэгтэй гэсэн бна. Тэрнээс биш цесний чулуу еех тосноос болдоггvй гэж бичээгvй бнаа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.182) 2016-12-15 21:02
      • 0
      • 0

      hemjeeg ni taaruul. zuw uuh tos id

      Хариулах