“Хүрхрээ” нэгдүгээр лигийн “Риваль”-ууд дахин нүүр тулна

Twitter Print
2016 оны 12-р сар 08-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг талбайн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй хоёр тэмцээний нэг болох “Хүрхрээ” үндэсний нэгдүгээр лигийн аваргууд Футзалын УАШТ-ийн аваргын цомын төлөө хүч үзэхээр боллоо.

“Хүрхрээ” нэгдүгээр лигийн аварга “Гоёо”, мөнгөн медальт “Атлетик 220” клубууд хамтдаа “Хүрхрээ” үндэсний дээд лигт дэвших эрхээ авсан бол Футзалын УАШТ-ээс мөн л “Пепси” дээд лигийн эрхийг халааслаад байна. Талбайн улиралаас эхлээд өдийг хүртэл, хүчтэй өрсөлдөгчид болсон хоёр багийг үр дүнгээр “Гоёо” илүүрхэж байгаа гэхэд болно. Талбайн улиралд “Хүрхрээ” үндэсний нэгдүгээр лигийн хүрээнд хоёр тоглоход эхнийхэд нь 2:2-оор тэнцэж, хоёр дахь учраанд “Гоёо” 3:0-ээр илүүрхэн улмаар аваргын цомыг өргөсөн юм. “Гоёо” клуб “Хүрхрээ” нэгдүгээр лигийн алтан медалийг 47 оноотойгоор хүртсэн бол “Атлетик 220” 39 оноотой удаах байрт орсон. Талбайн улирал хаалтаа хийсэн ч энэ хоёр багийн дээд түвшний хөлбөмбөг дэх дээд зэрэглэлийн өрсөлдөөн дуусах болоогүй аж.

Нийт 27 баг өрсөлдсөн Футзалын УАШТ-ний аваргын төлөө “Гоёо”, “Атлетик 220” гэсэн клубууд тунан үлдлээ. Харин аль нэг нь л Футзалын УАШТ-ий аваргын цомыг өргөнө. “Атлетик 220” клубын эл бүрэлдэхүүн “Коньенинталь” нэрээр “Пепси” футзалын дээд лигт хүч үзэж, чамлахааргүй амжилт гаргаж явсан бол “Гоёо”-ийн залуус нэг баг болоод анхныхаа футзалын тэмцээнд оролцож байгаа нь энэ. Гэхдээ тэд хагас шигшээд “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим”-ийг буулган авсан гэхээр шигшээ тоглолтын ялагчийг тааварлах аргагүй. Хүч тэнцүү өрсөлдөгчдийн сонирхолтой тоглолтын амьд гэрч болохыг хүсвэл та бүхэн маргааш 11:00 цагт МХБХ-ны футзалын ордонг зориорой.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.