Томчуудын зодоон…

Twitter Print
2016 оны 12-р сар 08-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөрчид 26 жил буруу замаар будаа тээснийхээ горыг амсаж өнөөдөр улс орнынхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, Олон улсын Валютын сангаас гуйлга гуйгаад сууцгааж байна. Улс орныг өнөөдрийн хямрал, ядууралд хөтлөн оруулсан нүглээ АН-ын цөөхөн шударга гишүүдийн нэг Р. Амаржаргалаас эхлээд хүлээн зөвшөөрч, намаа татан буулгахыг санал болгож эхэллээ. Тэрээр “Бид өөр, буруу замаар явчихлаа.

Нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорч. Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зүйлд жирийн гишүүд, дэмжигчид нөлөөлөх санал шүүмжлэлээ илэрхийлэх боломж алга. Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр хариулж болно. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа. Ер нь улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зүхэж байна. Ардчилсан нам өөрөө ардчиллын амьд загвар болж чадсан цагт олон түмнийг дагуулна. Эс бол нийгмээсээ хоцрогдож хямралаас салахгүй, эсвэл тарна” хэмээн Монголын нийгэмд хандсан ил захидалдаа шулуухан тунхаглалаа.

Гэтэл амь тавьж байгаа АН-аас дутуугүй өнөөдрийн эрх баригч МАН-ынхан жинхэнэ утгаараа “Шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг сөргөлдөн тэмцэлдэж 2017 оны зун болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хоёр гурав хуваагдах нь тодорхой болоод байна. Өнөөдөр гаднаас нь харвал мализтал инээцгээгээд эв зүйгээ ололцон улс орныхоо төлөө зүтгэцгээгээд байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ МАН-ын дотоод хямрал, тэмцэл сөргөлдөөн дээд цэгтээ хүрээд байгаа нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, тэр ч байтугай УИХ-ын Байнгын хорооны хуралдаанууд дээр ч ил тод харагдах болов.

Тодруулбал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн сарын дундуур хөмсгөн тус газраа оёдол тавиулж багагүй шуугиулсан. Тухайн үед С.Бямбацогт сайд “Засгийн газрын хуралдааны үеэр зодолдсон гэсэн мэдээлэл гараад байна. Тийм зүйл болоогүй. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн. Би зааланд тоглох, дугуй унах, ууланд авирах гэх мэтээр экстрем спортоор хичээллэдэг. Түүнээсээ болоод жаахан гэмтэл авсан. Нэг их сүртэй юм болоогүй” хэмээн тайлбар өгч байсан. Гэтэл үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр намын дарга М.Энхболдтой хэрэлдсэн ЗГХЭГ-ын дарга нь түүн рүү аяга шидэх үед нь Хууль зүйн сайд самбаачлан намынхаа даргын өмнүүр нь орж хамгаалахдаа хөмсгөндөө гэмтэл авсан гэдэг. Мэдээж “Олгой хагаравч тогоондоо” гэгчээр тухайн үед тас нуугаад өнгөрсөн ч “Муу үг модон улаатай”, “Муу нуухаар сайн илчил” гэгчээр тун удалгүй МАН-ын гурван даргын нудралцааны талаар төрийн ордны өнцөг булан бүрт “Бор шувуу” нисэлдэж эхэлсэн.

ЗГХЭГ-ын дарга нь УИХ болон намынхаа даргын нүүр рүү аяга шидэх хүртэл хурцадсан эрх баригчдын зодоон нүдээн тэгсгээд намжсангүй. Харин ч бүр тогооноосоо хальж, намын бүлэг болон УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр хүртэл ил цагаан нүдэлцдэг болов. Уг нь Увсчууд тун ч амь нэгтэй, аливаа зүйл дээр нутгархах, амбицлах талаараа гаргууд гэдгийг түмэн олон андахгүй. Ямар сайндаа л “Увс хүн” гэсэн хэлц хүртэл гарч байх вэ дээ. Ялангуяа хэлхгэр халхгар хүчит бөхчүүдээ дээш нь татах, дэмжиж туслах тал дээр Увсчууд аргагүй л зангидсан нударга шиг байж чаддаг хүмүүс. Түүн шигээ Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав зэрэг олонд танигдсан улстөрчдөөрөө ихэд бахархаж, ялангуяа МАН-ын гурвыг улайсаж халтлаа дахин дахин УИХ-д гаргаж ирдэг ард түмэн билээ.

Өнөөдрийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар 2012 оны УИХ-ын сонгуульд мөнгө тарааж хэрхэн хөгөө хөлдөө чирэн байж, хэрүүл амтай гарч ирж байсныг Монголчууд мартаагүй л байгаа. Гэтэл 2016 оны сонгуульд ямархан арга мэх хэрэглэн гарч ирсэн нь бүрэн гүйцэд ил болоогүй байхад УИХ-д хамгийн олон удаа сонгогдоод сууж байгаа нутгийн ах “Төмөр хоолой” Ц.Нямдоржтой “Чи би”-дээ тулж УИХ дахь намынхаа бүлгийн хуралдаан дээр булайгаа дэлгэлцсэн нь саяхан.

Тухайлбал саяхан л MCS-ынхны "Түрээсийн орон сууцанд толгой хоргодож" суусан нутгийнхаа ах руу агсарч “Нямдорж оо чи Сангийн сайд Чойжилсүрэнгээс авсан долоон байрныхаа учрыг тайлбарла. Тэр их мөнгөнийхөө эх сурвалжийг чаддаг юм бол хэлчих” хэмээн нэгэн цагт УИХ-д хэл амтайхан хамт гарч ирсэн Б.Чойжилсүрэнгээ хүртэл нудраад авсан. Үнэн хэрэгтээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших эрх нь хаагдмал байгаа Ц.Нямдоржийн хувьд ирэх хавраас улстөрийн өөр сонголт хийж шинэ нам байгуулаад МАН-аас салж одохыг үгүйсгэх аргагүй байдалтай байгаа. Ц.Нямдоржийг нутгийн дүү, өнөөдөр хаана ч харьяалалгүй навсаж яваа С.Жавхлан, УИХ болон МАН-ын дарга М.Энхболдтой хэзээнээс таарамж муутай Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа гээд нэлээн хэдэн гишүүн дагалдаж болзошгүй. Хэдийгээр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар дээрх нудралцааныхаа талаар ганц үг ганхийхгүй байгаа ч эдэн дундаа гайгүй шударга, үнэн үгтэй Ж.Энхбаяр гишүүн тэдний хооронд болсон жигтэй нүдэлцээнийг нотолчихсон. 

Энд онцлоход нутгийн шазруун ахтайгаа нэгийгээ үзэлцсээр байгаа Ч.Хүрэлбаатар өөрөө тийм ч нэр цэвэр, гар цагаан нэгэн биш билээ. Тухайлбал Ч.Хүрэлбаатар гишүүн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрс­ний ордын 51 хувийг 10 сая дол­ла­раар БНСУ-ын төрийн өмчит компани болох “Korea-Mongolia energy Development” компанид зар­сан ноцтой баримт өнгөрсөн зун дэлгэгдсэн. Энэ мөнгөө эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар төрсөн  ах Ч.Гансүх, Ч.Гантулга, дотны найз Б.Дэмбэрэл нарын хувийн данс руу шилжүүлэн авсан нь ч баримтаар батлагдаад байгаа.

Эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатарын гараар орж зарагдсан Хотгор шанагын   нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тог­тоо­сон байдаг. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дар­ж амжээ. Ингэснээр Хотгор шанагын ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгоод авч. Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатарт энэ зэргийн ганц ордын нөөцийг дарахад ямар ч асуудалгүй байсан нь тодорхой.

Хамгийн гол нь энэ ордод Солонгосын төрийн өмчит компани хөрөнгө оруулсан гэдгийг онцлох хэрэгтэй. Хэрэв энэ орд Ч.Хүрэлбаатар нарын батлуулсан шиг 68 сая тонн нөөцтэй байсан бол БНСУ-ын төрийн өмчит компани хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой. Солонгосчууд ийм жижиг ордод 6.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх тэнэг хүмүүс биш гэдэг нь захын хүүхдэд ойлгомжтой асуудал. Ийм л “ноцтой”, “но”-той хүмүүс Монголын төрд гарчихаад эрх ашиг, эд хөрөнгөө булаацалдан гурвалжин дөрвөлжин зодоон нүдээн үүсгэж нүүр амандаа оёдол тавиулцгаасан шиг бужигналдаж байна.

Монголын улстөрчдөд ёс зүй, эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэж юу ч алга, огтхон ч байхгүй. Монголын ард түмэн ч үнэндээ хүлцэнгүй номхон, дэндүү хэнэггүй хүмүүс юм. Гэтэл найз нь нэрийг нь барьж томоохон компаниудаас хандив нэрээр багагүй мөнгө салгасан нь тодорхой болмогц БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэрхэн ард түмнийхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, аргагүйн эрхэнд 2017 оны дөрөвдүгээр сард албан тушаалаасаа огцрохоор болоод байгаа бэлээхэн жишээг Монголчууд орой бүр харж л байгаа. Гагцхүү Монголчууд бидэнд иймэрхүү цадиггүй, цадаж ханахаа мэддэггүй шунахай, бохир улстөрчдөөсөө эгнэгт салах, хөөж явуулах, байх ёстой газарт нь суулгах нэгдмэл зориг, эв хамт байхгүйгээс эдгээр нөхдүүд үнэхээр даварч гүйцжээ. Иймэрхүү нөхдүүдийг хэдий болтол толгой дээрээ залцгаах вэ, Монголчууд аа. Томчуудын зодоон эрээ цээрээ алдсаар эцэстээ улайн дээр шавсан хэдэн хар хэрээ шиг болцгоох вий дээ…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (112.72.12.91) 2017-01-16 21:36
      • 0
      • 0

      20 хэдэн жил увс ховдынхон дарга хийж өөрсдийгөө мундаг байна гэж тэнэгтлээ, улс орон ямар болвоо даанч аймаар ядаж дараа нь энд амьдрах үр хүүхдээ боддоггүйм байхдаа.одоо ерөнхийлөгчөөр Х.Баттулга, З.Энхболд,Тэрбишдавга шиг ухаантай улс орноо боддог хүн сонгоорой доо,битгий дахиад хошгоруулдаг шоуддаг гаруудаас сонгочхоорой.....

      Хариулах

    • Зочин

      (116.84.121.233) 2017-01-07 13:42
      • 0
      • 0

      Эдний намыг арай дээр гэж боддог хүмүүст их цохилт боллоо. Хөөрхий залуус нь шунлын хүчит давалгаанд автжээ. Хурдхан дарга болох баяжих шуналдаа автаж. Хууль хяналтыг завхруулаж болдог гэж урд ах нараас харсан тэр их зориг өгч байгаалдаа гэхдээ Та нарын доод үе гэж бий тэд яггүй чанга юмнууд гарч ирнэ тэр үед хөл гозолзож мэдэх юм шүү Уул нь та нараас эхлэж улс минь цэгцэрнэ гэж бодож байсан юмсан

      Хариулах

    • Zochin

      (150.129.140.31) 2017-01-07 00:21
      • 0
      • 0

      Batlasan notolson l geh...

      Хариулах

    • Trixie

      (188.143.232.32) 2016-12-21 10:41
      • 0
      • 0

      High troops hows the training. I had my first mission ! Mission acohepliscmd Just be true to yourself. Respect nature We Filipinos Are brave! Dont forget it . Stay in line. Listen to the scoutmaster. Duty to God before any thing else. Amen Kab scout troop3

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.113) 2016-12-13 10:40
      • 0
      • 1

      Хувьсгал бас дахин хувьсгал

      Хариулах

    • DAVAA

      (172.1.62.57) 2016-12-13 04:28
      • 0
      • 1

      BURUU ZAMAAR BUDAA TEEVEL BUTSAHDAA SHOROO TEENE GEDEG ZUIR UGNII SONGOMOL JISHEE YUDAA.

      Хариулах

    • Udahgwi

      (202.179.24.197) 2016-12-10 16:18
      • 0
      • 2

      Гадныхны гар хөл,толгой болсон намууд тарж "ТЭНГЭРИЙН АРИУН ТӨР" тун удахгүй тогтох болно.

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.6) 2016-12-10 10:18
      • 0
      • 1

      Эдний хөрөнгийг хураан авцгаая.

      Хариулах

    • Zochin

      (90.41.119.87) 2016-12-09 23:41
      • 0
      • 1

      Zodoldoh yahvee bh asuudal, zugeer l ulsaas mash ih hemjeenii mungu luivardsan etgeeduudees hurungiig n huraaj avah l htei bgaa. Mongold heterhii bayajsan humuus bugd hulgaich gemt heregten gedgiig l notloh htei.

      Хариулах

    • Bi

      (90.41.119.87) 2016-12-09 23:41
      • 0
      • 1

      Zodoldoh yahvee bh asuudal, zugeer l ulsaas mash ih hemjeenii mungu luivardsan etgeeduudees hurungiig n huraaj avah l htei bgaa. Mongold heterhii bayajsan humuus bugd hulgaich gemt heregten gedgiig l notloh htei.

      Хариулах

    • Bi

      (90.41.119.87) 2016-12-09 23:41
      • 0
      • 1

      Zodoldoh yahvee bh asuudal, zugeer l ulsaas mash ih hemjeenii mungu luivardsan etgeeduudees hurungiig n huraaj avah l htei bgaa. Mongold heterhii bayajsan humuus bugd hulgaich gemt heregten gedgiig l notloh htei.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.236) 2016-12-09 16:29
      • 0
      • 1

      ирэх онд МАН зодолдож засгийн газраа огцоруулна

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.231) 2016-12-09 14:04
      • 0
      • 1

      Tarahguiee M.Enhbold jhn uhaantai baigaad alban tushaal huviarlalt deerei parakts bolgond huviarlaad bval tiim um bolohgui. Naaduul chne sandal shireenii tuluu l hoorondoo alaltsaad bgashude

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-12-09 12:44
      • 0
      • 1

      УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр болсон явдал л даа

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.51) 2016-12-09 12:44
      • 0
      • 1

      Аая лаг айн бараг матикс киног тэкстээр буулагчаач

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.250) 2016-12-09 11:31
      • 1
      • 1

      Заа худлаа бичиж л байдаг, гэхдээ жаахан баримжаатай залж бай л даа. Засгийн газрын хуралдаанд М.ЭНХБОЛД оролцдоггүй. Оролцоочгүй, тэгээл Мөнхбат аяга авч шидээд л Бямбацогт уран хаалт хийгээл Энхтүвшээн чи уянгын халилтай шаахымаа. Чамд монголчуудыг хагаралдуулах ямар сонирхол байнаа, хэдэн юань хармаалаа юу. Хүнд хэрэгтэй, нийгэмд тустай юм эрээчиж бай!

      Хариулах

    • луухаан

      (103.229.123.246) 2017-02-09 21:13
      • 0
      • 0

      үхэр ээ, бүлгийн хурал гэж бичсэн бнаа. засгийн биш. танай м.энхболд чинь бүлгийн хуралд суудаг л байхгүй юу.

      Хариулах

    • Sochi

      (202.9.43.238) 2016-12-09 20:52
      • 0
      • 1

      Chi muu yugaa medeguil yum muu bugs doloogch mini

      Хариулах

    • Zocjin

      (59.153.115.135) 2016-12-09 10:12
      • 0
      • 1

      Nam hamaaralgui mafi bolson gedgiig ard tumem medne

      Хариулах

    • Zochin

      (122.201.31.100) 2016-12-09 09:04
      • 0
      • 1

      Балай юмнууд

      Хариулах

    • зочин

      (202.70.34.38) 2016-12-08 14:45
      • 0
      • 4

      нэг л гогцооноос татвал бүгд нурж уначих гээд байдгийм биш үү? тийм болохоор ямар ч намын гишүүн нөгөөгийнхөө "но"-г баримтаар дэлгэхгүй л байгаа нь үнэн байх.

      Хариулах

    • бат

      (202.9.43.250) 2016-12-08 14:04
      • 0
      • 2

      Ха ха Бямбацогт далчигар даргадаа мөн хайртай хүн байна.

      Хариулах

    • Зочин

      (202.131.250.130) 2016-12-08 12:40
      • 0
      • 2

      Болор цомын хүртэл луйварддаг цагаарсан гарууд ш дээ

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.203) 2016-12-08 12:37
      • 0
      • 1

      УЛС ТӨРЧИД БАГТАЙ САНХҮҮ , УУЛ УУРХАЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ШҮҮ ДЭЭ ?!!! ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ЯВАА НЯМДОРЖООС ЭХЛЭЭД?!!

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2016-12-08 11:11
      • 0
      • 2

      Ene Munhbat daruulgatai bval taarna

      Хариулах

    • Me

      (103.212.117.102) 2016-12-08 10:58
      • 0
      • 2

      Hurelbaatar bol zugeer l neg showchin. Iim huneer turuu tushiltsuulj, itgej naidaj bgaa, Ard tumnii buruu. Uvsad Hurelbaatar vant ulsaa baiguulsan, tsetserlegiin bagshiig ch barag Hurelbaatariin zuvshuurluur l tomildog gej yariltsah yum bna le. Gantshan Hurelbaatariin ord l uvsad ajillaj boldog busadiig ni horidog togtoltsootoi. Deer ni Tserenbat gej utsan huuheldei nemegdej.

      Хариулах

    • Soongo

      (103.26.195.103) 2016-12-08 10:38
      • 0
      • 2

      26 жил өөрсдийгөө улс төрч гэж өргөмжилсөн хүмүүс дотор цэвэрхэн хүн нэгийн төдий байхгүй дээ, зүгээр л хувийн амьдралыг нь л хараарай, тийм болохоор эднийг зүгээр л орхи, аяндаа өөрсдөө бие биенээ мэрээд дуусна

      Хариулах

    • Зочин

      (103.212.118.250) 2016-12-08 10:59
      • 0
      • 2

      Yun genen yum yridag yum be ted nar bie bieniigee merexgui ee xarin bid nar mereed bugdiig ni ustgax estoi

      Хариулах