Д.Оюунхорол: Дэлхий дахинаа агаарын бохирдлоос болж 5 хүртэлх насны хагас сая хүүхэд нас барж байна

2016 оны 12-р сар 08-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт  боллоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв. Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  болон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.

Дэлхий дахинаа агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жил бүр 4,3 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн  гэх харамсалтай  тоо баримтыг судалгааны байгууллагууд мэдээллэж байна. Тиймээс “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг УИХ, Засгийн газарт танилцуулан Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулах, гаднаас импортлож байгаа хуучин автомашины татварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, ард иргэдийн дунд хуучин машины хэрэглээний хор уршгийн талаар таниулах, нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байна. Энэ үед НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг бодитой батлан харуулах тайланг гаргаж байгаа нь нэн чухал юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын чанарыг сайжруулах  бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн нүүрсний хэрэглээг хязгаарлах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна” гэлээ.

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг уг тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоотой дурьджээ. Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учир  амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан хатгалгаа өвчин эзэлж байгаа ажээ. Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jacoby

      (188.143.232.27) 2016-12-21 10:37
      • 0
      • 0

      I agree with Rajesh. Everyone should make a list of top 10 doemrcntauies. Every person should watch this kind of movies. They are a simple way of informing yourself. And I too have to thank you for these great top 10 documentaries.

      Хариулах