Тусгай дуут дохио ашигласан 45 жолоочийг 4.1 сая төгрөгөөр торгожээ

Twitter Print
2016 оны 12-р сар 07-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн алба, Лицензийн төвтэй хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Тус аяны үеэр нийслэлд тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам зөрчсөн 42 зөрчил илрүүлж, хуулийн дагуу 45 жолоочид 4.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн журам зөрчсөн, буруу өнгийн гэрэл ашигласан, зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчил бүхий 22 тээврийн хэрэгслийн гэрчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэсэгт шилжүүлж, “Сидней монголиа констракшн” ХХК, “Хас транс” ХХК, “Авто гранд мастер” ХХК, Засгийн газрын авто бааз, “Бүргэд” хамгаалалтын албаны тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Харин орон нутагт тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа 81 аж ахуй нэгж байгууллагын 146 тээврийн хэрэгслийг шалгаж, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн зөрчлийг илрүүлж, Онцгой байдлын газар, хүн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мэргэжлийн хяналт, авто зам засвар арчлалтын автомашинуудын зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.