Оросууд энэ жил Америкаас орогнол хүсэх нь ихэсчээ

Twitter Print
2016 оны 12-р сар 07-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Оросын иргэд АНУ-аас орогнол эрэх явдал энэ жил улам ихэсчээ. 1994 оноос хойш гаргасан жил бүрийн статистик дундаж дүнг харьцуулж үзэхэд 2016 онд орогнол хүссэн нийт 1912 хүсэлт ирсэн байна. Харин ЗХУ задран унасны дараа орогнол хүүссэн хүмүүс 2127-д хүрч байжээ.

АНУ-ын Дотоодын аюулаас хамгаалах яамны баримт мэдээлэлд үндэслэн Radio Free Europe радио станци өчигдөр энэ тухай мэдээлсэн байна.

Америкийн санхүүгийн жил буюу есдүгээр сарын 30-ныг дуусахаас өмнө АНУ-ын засаг захиргаанаас орогнол хүссэн оросуудын тоо өмнөх жилийнхээс 31 хувиар ихэссэн бол Владимир Путин ерөнхийоөгчөөр сонгогдсон цаг үе болох  2012 онтой харьцуулахад бүр 164 хувиар нэмэгдсэн аж. Радиостанциас тэмдэглэснээр, үндсэндээ оросын улс төрийн бодлогыг эсэргүүцдэг LGBT гэгддэг ижил хүйстнүүд, бэлгийн өөр бусад гаж хандлагатай хүмүүс орогнол хүсдэг байна.

2013 онд ОХУ-д өсвөр насны хүүхдүүдийн дунд гомосексуализмын сурталчилгаа явуулахыг хориглосон хууль гаргаснаас хойш бэлгийн уламжлалт бус хандлагатай хүмүүс АНУ-аас орогнол хүсэх нь ихэссэн гэж радиостанцид ярилцлага өгсөн өмгөөлөгч тайлбарлаад, "Манай үйлчлүүлэгчид Орост хүчирхийлэл нэмэгдэж байгаа тухай ярьдаг төдийгү хүчирхийлэлд өртөж байсан олон хүн манайд ханддаг" хэмээн ярьсан байна.

Харин "XX зууны төгсгөл XXI зуунд ОХУ-аас хилийн чанадад шилжсэн сууршил" илтгэлийг бэлдсэн Александр Гребенюкийн тэмдэглэснээр, сүүлийн таван жилд 500-аас 600 мянган оросууд хилийн чанадад амьдрахаар гарч явсан байна. "Гэхдээ энэ бол албан ёсны статистик мэдээллээс хэд дахин илүү тоо" гэж тэрээр тэмдэглээд гадаадад цагаачлагчдын ихэнхи нь илүү өндөр түвшний амьдрал хайж явдгаас биш, улс төрийн зорилгоор орогнол хүсдэггүй гэсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.