Э.Амартүвшин Монгол улсын соёлын элч боллоо

Twitter Print
2016 оны 12-р сар 07-нд 07:36 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Монгол Улсын Соёлын элч гэсэн хүндэт өргөмжлөл гардуулан өглөө. Өнгөрсөн жил энэ нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон Балетын гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг хүртэж байсан юм.

Э.Амартүвшин нь Германы Киел хотын тайзнаа энэ оны аравдугаар сарын 9-нөөс 2017 оны зургадугаар сарын 21 хүртэл “Риголетто” дуурийн гол дүрд 15 удаа дуулах гэрээ байгуулсан билээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.