Б.Гангаамаа шинэ оноос өмнө долоо дахь ноён оргилдоо авирна

Twitter Print
2016 оны 12-р сар 06-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн долоон ноён оргилд гарах нь уулчин хүний мөрөөдөл, зорилго байдаг. Тэгвэл МУГТ Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын зургаад нь буюу Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байгаа билээ.

Тэгвэл тэрбээр тун удахгүй долоо дахь ноён оргилдоо гарахаар төлөвлөжээ. Тодруулбал гавьяат тамирчин Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил болох далайн төвшнөөс дээш 4897 метрийн өндөр Винсон Массифт гарахаар бэлтгэлээ базааж байна. Тэрээр арванхоёрдугаар сарын 15-наас аврилтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Манай тамирчин энэ сарын 13-нд эх орноосоо мордох юм байна. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.