Цол дуудаачдын шилдгүүд тодров

Twitter Print
2016 оны 12-р сар 06-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны шилдгүүд өнгөрөгч долоо хоногт тодорлоо. Энэ удаагийн уралдаанд 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдэг найман оролцогч үлдсэн юм. Сүүлийн шатанд үлдсэн шилдэг цол дуудаачид арванхоёрдугаар сарын 3-ны өдөр финалын шалгаруулалтад орлоо.

Ингээд дүн гарахад Төв аймгийн Зуунмод сумын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин, засуул Б.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, засуул Э.Хүрэлбаатар нар удаалсан юм.

Шилдэг найм:

1.Аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва

2.Аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар,

3.Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар

4.Хотоос оролцогч Б.Дарханням

5.Аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,

6.Аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга

7.Аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа

8.Аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шилдэг наймд шалгарлаа.

Цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит "Эрхэм дээд" хэмээх шагналыг мөн гардуулсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.