Солонгосын хойгт ойрын мянган жилдээ тохиолдохгүй хүчтэй дэлбэрэлт болж болзошгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 05-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Ойрын мянган жилд тохиолдохгүй аймшигт дэлбэрэлт удахгүй Солонгосын хойгт тохиож болзошгүйг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Уг дэлбэрэлт Умард Солонгосын нутаг дэвсгэрт оршдог Бэгтусан уулыг тэнгэрт цацах хэмжээнд хүрч болохыг Их Британи, Хятад, Умард Солонгос, АНУ-ын эрдэмтэд судалж тогтоожээ. Учир нь одоо уг уулын дотоод цөмд хуримтлагдсан галт уулын хүхэрт хий өмнөх мянганы тэртээ хамгийн сүүлд оргилсны өмнөх хэмжээнд хүрээд байгаа аж. 

Умард, өмнөд Солонгосчуудын эртнээс тахин шүтэж ирсэн алдартай Бэгтусан уул Х зуунд буюу 969 онд дэлбэрэхдээ газрын цардас дээр 100-гаас 120 кубометр галт уулын шинэ хайлмаг гаргаж хаясан бөгөөд асар их хортой хүхрийн давхар исэл диоксид (IV) агаарт цацаж байжээ.

Харин одоо уг галт уул дэлбэрвэл тэр хэмжээний их хүхэр агаарт цацагдаж, усны уураар өөр олон бодистой нийлэн хортой нэгдэл үүсгэн  асар хурдтай тархах бөгөөд нарыг халхалсан өргөн хэмжээнд өтгөн үүл үүсгэх аж. 

Умард Солонгоын засаг захиргаа галт уулын судалгааны ажлыг эртнээс эхлүүлсэн бөгөөд удахгүй дэлбэрэх аюул нүүрлэнэ гэж болгоомжилж байгаа аж. Шинэ мянганы эхнээс галт уулын тогоо (кальдер)-т түлхэлт мэдрэгдэж, хөрсний нуралт гарч эхэлсэн төдийгүй ноцтой шинж тэмдэг мэдэгдэж эхэлсэн учраас Умард Солонгосын засаг захиргаа капиталист орны мэргэжилтнүүүдэд хандахад хүрчээ. 

Бэгтусан галт уулын судалгаа шинжилгээний ажлын үр дүн, дэлгэрэнгүй тайланг Science Advances сэтгүүлд тавьсан байна. 

Жич: Солонгосын хойгийн ард түмний хэл Алтайн язгуурын хэлний бүлэгт багтдаг бөгөөд Бэгтусан уулыг Бэгдү уул хэмээн тахин шүтдэг нь Монгол хэлний Богд буюу эзэн богд гэдэг үгтэй утга нэг байдаг аж. Үүгээр зогсохгүй Сөүл хотын төвд байрладаг хааны ордон музейд солонгос хэлний хангил бичгийг худам Монгол бичгээс эх авсан бичиг гэж тэмдэглэсэн судалгааны материал хүртэл байдаг билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.26.75) 2016-12-06 13:59
      • 0
      • 0

      хойд солонгос будаа болвол өмнөд бас будаа болно. тэгэхээр тэнд байгаа монголчууд ч бас будаа болно.яанадаа яана. улс төр умард өмнөд нь ч яахав.хүн төрөлхтний нэг хэсэг зовох ньдээ

      Хариулах