Америкийн Оклэнд хотын шөнийн клубт гарсан гал түймэрт 30 гаран хүн амь үрэгджээ

2016 оны 12-р сар 05-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Оклэнд хотын нэгэн шөнийн цэнгээний газар гарсан гал түйрмийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 30 гарчээ. 

AFP агентлагаас мэдээлснээр, амь үрэгдсдийн тоо үүгээр тогтохгүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг орон нутгийн хууль сахиулах байгууллагаас мэдэгдсэн байна. 

"Наад зах нь 30 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байна. Энэ бол их тоо, гэхдээ дахиад нэмэглэх нь гарцаагүй" гэж цагдаагийн түрүүч Рэй Келли өгүүлсэн аж.

Өмнө нь мэдээлснээр, шөнийн цэнгээний зориулалтаар засварлан тохижуулсан уг агуулахад гарсан түймрийн улмаас 24 хүн нас барсан гэж байсан бол орон нутгийн засаг захиргаанаас өнгөрсөн бямба гарагт түймэрийн галд болон утаанд хордож 40 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байжээ.

Шөнийн цэнгээний уг клубт гал гарах үед Golden Donna хамтлагын электрон хөгжмийн концерт тоглож байсан бөгөөд цэнгээний танхимд жүжигчид, зураачид дүүртэл цугласан байсан аж. Харин уг барилгад галын аюулаас хамгаалах систем тавиагүй байсны дээр зураач нарын бүтээлээр дүүргэсэн байсан нь гал түймэр хурдан авалцах нөхцөл бүрдүүлсэн бололтой. Амь аврагдсан нэгэн хүний ярьснаар уг газар 18 зураач байнга амьдардаг байжээ.

Өнгөрсөн бямба гарагийн шөнө (Улаанбаатарын цагаар өглөөний 15:30) гарсан уг гал түймрийг хэдэн цагийн дотор унтраасан ч Оклэнд хотын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй аймшигтай түймэр болсон байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.