Баабар: IX богдын хойд дүрд 11 хүүхэд өрсөлдөж байгаа гэсэн

Twitter Print
2016 оны 12-р сар 05-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зохион байгуулсан ёслолын ажиллагаа байлаа. Энэхүү үйл ажиллагаанд нийтлэлч Баабар оролцож илтгэл тавьсан юм. Тэрээр анх “Дэлхийн өөрчлөгдөж буй дэг журам ба Монгол Улсын байр суурь” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар тус сургуулийн удирдлагуудтай тохиролцсон байжээ. Гэвч Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбогдуулан цаг үеийн асуудлыг тусгасан илтгэл тавих нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар“Монгол, Хятад, Энэтхэгийн харилцаа ба буддын шашин” сэдвийн хүрээнд итгэл тавьсан юм. Түүнийг итгэлийг товчлон хүргэе.

Баабар: -Далай лам 1935 онд төрсөн. Гурван настайдаа XXIV Далай ламаар тодорсон. 1950 онд Хятадын Ардын чөлөөлөх арми Түвдийг чөлөөлсний дараа тэрээр Бүх Хятадын Ардын хурлын орлогч дарга болсон. Харин 1959 онд Түвдэд бослого гарахад Энэтхэг рүү зугтаж гарсан. Энэтхэг улс Далай ламд орогнол олгосон төдийгүй Дарамсалад Түвдийн орогнолын Засгийн газрыг оршин тогтнохыг зөвшөөрсөн юм. Чухам үүнээс болж Хятад, Энэтхэгийн хооронд хилийн маргаан үүсч 1962 онд байлдаан болсон. АНУ-ын долдугаар плот Энэтхэгийг өмөөрч Энэтхэгийн далайд орж ирснээр энэ дайн зогссон юм. Далай лам дүрэвснээсээ хойш Түвдийн тусгаар тогтнол, түвдүүдийн хүний эрх зэрэг асуудлаар олон улсын хүрээнд санаачилга гарган уриалж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, НҮБ-аас Түвд дэх хүний эрхийн асуудлаар гурван удаа тогтоол гаргуулсан байдаг. Мао Зедуны үед Далай ламыг Хятад улсын заналт дайсан гэж үздэг байсан. Харин Хятадыг шинэчлэгч Дэн Сяопин эрх мэдэлд хүрснийхээ дараа Далай ламыг “Нутагтаа ирж шашнаа тэргүүл” гэж урьсан. Ер нь Далай ламд Түвдийн тусгаар тогтнолоос бусад бүх л зүйлийг амласан. Гэвч Далай лам татгалзсан. Үүнээс хойш Далай ламын институт Хятад улс хоёр өмнөхөөсөө ч илүү дайсагнах болсон. Түвдийн тусгаар тогтнолыг дэлхийн ямар ч улс, түүний дотор орогнолын Засгийн газрыг нь өөрийнхөө нутагт байрлуулж буй Энэтхэг ч хүлээн зөвшөөрдөггүй. Далай лам 1979 онд манай улсад анх айлчилсан.

Хятадууд тэр жил Вьетнамтай байлдснаар Зөвлөлт Орос, Хятадын харилцаа дээд цэгтээ хүрч муудсан. Тиймээс Хятадыг өдөөх зорилгоор Улаанбаатарт Дэлхийн буддистуудын энх тайвны байгууллагыг байгуулж Далай ламыг урьсан. Энэ бол Зөвлөлт Оросын зүгээс санаачлан зохион байгуулсан улс төрийн үйл ажиллагаа байсан юм. Далай лам 1988 онд “Түвдийг онцгой эрхтэй автономит улс байхыг зөвшөөрөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин коммунизм унаж хүйтэн дайн зогссоны дараа буюу 1991 онд Монголд ирэхдээ дээрх байр сууринаасаа буцаж байгаагаа мэдэгдэж Түвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатар тунхагласан. Хүйтэн дайны дараа Хятад улс дайсагналцаж байсан Монгол, Орос, Вьетнам, Өмнөд Солонгос орнуудтайгаа сайн хөршийн харилцаатай болсон. Харин Энэтхэг улстай харилцаагаа зөөллөсөнгүй, хүйтэн харилцаагаа хадгалсаар байна. Хилийн маргаантай асуудлаас гадна өөрийн нутагтаа Түвдийн орогнолын Засгийн газрыг байлгасаар байгаа учраас Энэтхэг улс үсрэнгүй хөгжиж буй Хятадтай харилцаагаа хэвийн болохгүй байна. Өөрөөр хэлбэл, түвдүүд тэдэнд дарамт учруулсан зовлонтой зочин болчихоод байна.

Энэтхэгээс Монголд суух Элчин сайдаар Ладагийн түвд ламыг томилж 13 жил байлгасныг Түвдийн орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх оролдлого байсан гэж дүгнэдэг. Далай лам 2011 онд Түвдийн орогнолын Засгийн газрыг толгойлохоо больж улс төрийн ажиллагаанаасаа бүрэн хөндийрч байгаагаа зарласан. Тэрээр 2012 онд “Би Түвдийн тусгаар тогтнолын төлөө биш гэдгээ давтан хэлье” гэж мэдэгдсэн. Гэвч үүнд нь Хятадын Засгийн газар итгэдэггүй. “Шашин нэрийн дор Хятадыг хагалан бутаргах улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг нэгэн” гэж удаа дараа мэдэгддэг юм. Далай лам 1979-2016 оны хооронд Монгол Улсад есөн удаа айлчилсан. Монгол, Хятадын харилцаа хэвийн болсноос хойшхи долоон удаагийн айлчлал бүрт нь Хятадын төр засаг тун эмзэг хандаж байгаа.

Монголын талаас түүний айлчлалыг “Засгийн газартай ямар ч хамааралгүй. Сүсэгтэн олны урилга, хүсэлтээр шийдэгдэж байгаа асуудал” гэж тайлбарладаг боловч Хятадууд төдийлөн үнэмшдэггүй. Сая хийсэн айлчлалынхаа үеэр удахгүй АНУ-д айлчилж шинэ Ерөнхийлөгчтэй нь уулзах саналтай байгаагаа хэлснийг нь Хятад улс улс төрийн мэдэгдэл гэж дүгнэлээ. БНХАУ-ын Гадаад харилцааны яам онцлохдоо, “Далай лам өөрийгөө улс төрөөс ангид байж шашны үйл хэрэгт зүтгэх болсон гэдэг боловч сүм хийдэд суухынхаа оронд улс орноор хэсэн улс төрийн мэдэгдэл хийж Хятадыг хагалан бутаргах оролдлого хийсээр байна” гэлээ. Далай ламын гадаад дахь айлчлалт бүрт БНХАУ тун эмзэг хандаг. Далай лам ОХУ-д хамгийн сүүлд 2004 онд зочилсон. Түүнээс хойш ОХУ виз олгохоос татгалзах болсон. Далай лам Япон, АНУ болон Европын нэлээд хэдэн улсад зочилдог. Зарим орны төрийн тэргүүн түүнийг биечлэн хүлээн авч уулздаг. Тэр болгонд Хятад улс эсэргүүцлээ илэрхийлэн нот бичиг гардуулдаг ч Монголд хийсэн айлчлалд нь илүү эгдүүцдэг юм. Учир нь, тусгаар орнуудын дотор зөвхөн Монгол л Түвдийн шарын шашныг сүсэглэдэг ганц газар. Түүнээс гадна тэрээр өөрийн хойд дүрээ тодруулах талаар янз бүрийн хувилбар ярьдгийн дотор Монголд дахин төрөх тухай дам яриа байдаг. Энэ бол хойд дүрийг нь даган Далай ламын институт, Түвдийн орогнолын Засгийн газар Монгол руу нүүх вий гэсэн хардлага төрүүлдэг. Мөн IX богд 2013 онд жанч халснаас хойш түүний хойд дүр X богдын тухай ярих болсон. Далай лам ч түүнийг “Хаана төрөх вэ” гэж асуухад нь Монголд төрөөрэй гэж захиснаа сая хэлсэн. Зарим нэгний тогтоосноор бага насны 11 хүүхэд өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл бий. Далай ламын энэ удаагийн Монголд хийсэн айлчлал нь IX богдын дараагийн дүрмийг тодруулах зорилготой байсан бололтой. Үүнийгээ ч тэрээр өөрөө хүлээн зөвшөөрлөө. Харин үүнийг нь БНХАУ улс төрийн талаас нь юу гэж дүгнэх нь тодорхойгүй байна.

С.Шийлэгтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Arnie

      (188.143.232.27) 2016-12-21 15:11
      • 0
      • 0

      Why does this have to be the ONLY relabile source? Oh well, gj!

      Хариулах

    • хөгшин илжиг баавар

      (202.21.106.128) 2016-12-05 21:41
      • 0
      • 0

      хөгцөрсөн өмхий хөгшин луухаан баабар нэр ч гэж дээ шоронгийн хулгайч нарын уудаг баавар нэртэй хүн уухын аргагүй гашуун юм байдаг түүний нэрээр нэрлэгдсэн бузар новш чи Монголчуудын толгойг одоо угаах хөг чинь өнгөрсөн.Түвд орныг Түвдүүдээс чөлөөлнө гэж хаашаа харсан юм байдаг юм.илжиг толгой чинь хөгшрөөд логик гээч юмгүй болж.Хятад булаан эзэлж өнөөг хүртэл Түвд орныг колончилж байна.Алж хядаж байна.баавар луухаан новшоо өмхий хятад удахгүй задарч алга болно.чи тэр үед хаана толгой хоргодох гэж байна.Би түүнд санаа их зовж байна.ха ха ха ха ха ха ха ха ха

      Хариулах

    • С.Болд

      (103.212.117.100) 2016-12-05 15:56
      • 0
      • 1

      Ноён Баабар Хятадын чөлөөлөх арим Түвдийг хэнээс чөлөөлсөн юм бэ. Түвдийг хэн гээч нь эзлэн түрэмгийлснийг хөөн явуулсан юм бэ. Та сонирхолтой нийтлэлч. Гэхдээ таны нийтлэл сонирхолтой ч зарим даа хэн нэгний ашиг сонрихолыг илэрхийлээд байгаа мэт санагддаг. Та бүгдийн эхлүүлсэн ардчилсан хөдөлгөөн, түүний санхүүжилт, зохион байгуулалт гээд сөхвөл магад таны байр суурь, санааны тухай нилээд олон юмны учиг тайлагдахыг ч бас үгүйсгэх аргагүй. Гагцхүү таны энд хүүрнэх Далай ламын тухай хүүрнэл яагаад өрөөсгөл болчихсон юм бол доо. Монголчууд, Далай лам хоёрын түүх ч Хятадыг өдөх гэсэн социализмын үеийн Зөвлөлтийн бодлогоос ч эхтэй бишдэг ээ. Залуусын толгойг эргүүлж, Монголчуудын эсрэг Хятадын гадаад бодлогыг хөөргөдөн шавхуурдахын учир чинь юу вэ. Судлаач хүний дадлага, туршлага иймэрхүү бяцхан юман дээр бүдрэх учиргүйсэн. Та хэний даалгавараар ажлаад байна. Хүндэтгэсэн

      Хариулах