Бослого гаргасан монголчуудын толгойлогчдыг Хятадад цаазаар авав

Twitter Print
2018 оны 12-р сар 06-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Энэ 12-р сарын 29-нд 1911 оны Үндэсний хувьсгалын 107 жилийн ой тохиож буй. Энэ түүхт үйл явдлын талаар түүхэн баримтуудыг та бүхэнд цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

-БОСЛОГО ГАРГАСАН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙЛОГЧДЫГ ХЯТАДАД ЦААЗААР АВАВ-

Яг ийм гарчигтай мэдээ Францын Жиронд сонинд хэвлэгдэж байжээ. Өнөөгөөс даруй 124 жилийн тэртээ уг сонины 1892 оны 3 дугаар сарын 20-ны Ням гарагийн дугаарт нийтлэгдсэн байна. Тэрхүү сонинд гарсан мэдээ товчхон бөгөөд франц хэлнээс Ё.Өнөборгилын орчуулсанаар энд толилуулж байна. Уг мэдээнд:

“Өнгөрсөн сард Хятадын хойд тосгодод болсон эмх замбараагүй байдлын талаар хүн бүр мэднэ. Христианчуудыг онилсон бослого нэрийн дор монголчууд эзэн хааны засаг захиргааны эсрэг босч, Эзэн хаан тэдний эсрэг хятадын эзэн хааны торгон цэргийг илгээжээ.

Анхны байлдаанд ялагдсан эзэн хааны торгон цэрэг өс хөнзөнгөө зэрлэгээр авчээ. Тэд монголчуудын гол толгойлогчдыг барьж, энэ сарын 9-ний өдөр Тиннфинд  толгойг нь авчээ. Манай нүүр хуудсанд энэхүү аймшигт үйл явдлыг зургаар дүрслэн үзүүллээ. Арын эгнээнд жагссан хятадын олон тооны цэргийн нүдэн дээр сэлэм барьсан алуурчин  яллагдагсдыг цаазалж буй байдал” хэмээн бичсэн байна.

Манжийг эсэргүүцсэн 1755-1758 оны томоохон бослого хөдөлгөөнөөс хойш нийтийг хамарсан бослого Монголд хараахан гараагүй боловч Манжийн эрх баригчид, хятад мөнгө хүүлэгчид, орон нутаг дахь амбан сайд нарыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн ганц нэгээр тэмцэх, хэд хэдээрээ хамтран заалдах, бүлэглэн дайжих, нууц хурал хийх, зэвсэг барин тэмцэх зэргээр үргэлжлэн гарсаар байжээ. Тухайлбал, 1871 онд Сайн ноён хан аймгийн засаг Авирмэдийн хошууны Сайжрах тэргүүтэй 73 хүн нийлэн, хятад худалдаачдыг удаа дараа уулгалан дээрэмдэж, өрийн дансыг шатаасан байна. Тэднийг Манж нар мөшгөн хөөж, аль тааралдсан газар нь хайр найргүй хядаж байжээ. Бас Сэцэн хан аймгийн чуулган даргын нэгэн бичигт “1870 оны намар цаг муу хотон хулгай нарыг дууриан дараа дараагаар булаан явж баригдсан Сэцэн хан аймгийн муу ард 27 хүнийг цаазаар аваачиж, хэрэг халдсан газарт толгойг өлгөж, олонд чангалан шийтгэв” хэмээн бичжээ.

Энэ мэтээр Манжийг эсэргүүцсэн бослого тэмцэл Монголын энэ тэндгүй өрнөж байсаныг харж болно.

Энэхүү сонинд бичсэн үйл явдал 1892 оны 2 дугаар сард болсон бөгөөд 1900 онд Улиастайд дэгдсэн цэргийн бослого, мөн онд Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошуунд гарсан Манжийг эсэргүүцсэн томоохон хөдөлгөөнөөс даруй найман жилийн өмнө болжээ. Үүнээс хойш арван есөн жилийн дараа 1911 оны Монголын үндэсний хувьсгал дэгдэж, монголчууд манжийн эрхшээлээс гарч, төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ.

Эл мэдээг нийтэлсэн Жиронд сонин нь 1854 онд анх хэвлэгдсэн гарчээ. Францын Баруун өмнөд ба Өмнөд мужийн өдөр тутмын сонин  бөгөөд Наполеон III-ийн үзэл санааг эсэргүүцэгч Бүгд найрамдахчуудын гол хэвлэл байсан байна. Одоо уг сонин гардаггүй бололтой.

Жиронд хэмээх нэрийн тухайд үзвэл, Францад Жиронд хэмээх мөрөн байдаг байна. Гаронна ба Дордонь  хоёр гол нийлсэн бэлчирээс Жиронд хэмээх  нэртэй мөрөн үүсч   Атлантын далайд цутгадаг аж.

Мөн Францын хувьсгалын үеийн улс төрийн нэг урсгал Жиронд нэртэй байв. Жиронд нэртэй муж, спортын баг байдаг аж. Жиронд ба Бяцхан Жиронд нэртэй сонин тухайн үедээ гардаг байсан ба Зурагт Жиронд сонин нь эдгээр сонины Ням гарагийн уран сайханы нэмэлт дугаар юм байна.

Түүхч, доктор О.Батсайхан

Эх сурвалж: mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • huwsal

      (202.131.243.190) 2016-12-08 14:47
      • 0
      • 0

      монголчууд бид хэдийг хоорондоо хагаралдуулж байгаа нь их гүрний бодлого өөрийг нь өөрсдөөр нь устгах бодлого мөнгө улаан нүд цагаан цаг болоод байна шүүдээ өөрсдийн ажилдаа эзэн болоод улаанбаатарт бөөгнөрч байхаар сумдууд дээрээ амьдарвал ийм асуудал гарахгүй

      Хариулах

    • Zochin

      (90.27.76.194) 2016-12-06 00:13
      • 0
      • 2

      Dor burnee ajillaj uursdiin yumandaa Ezen Bolj sur. Hyatadaas hamaaralgui baiya gevel uursduu ur taria nogoogoo tarij uildverlelee hugjuul

      Хариулах

    • Зочин

      (202.131.229.98) 2016-12-05 14:09
      • 3
      • 0

      Ийм нийтлэл гаргах нь эргүүтэж буй хүмүүст урд зүгийг шүтэх, бишрэх, айх зэрэг үзэл бодол төлөвшихөд нь нөлөөлөх вий дээ. Иймэрхүү нийтлэлийг хянадаг газар байна уу.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.115) 2016-12-05 21:35
      • 0
      • 2

      Мэдрэл чинь муудаагүй биз? Түүхийг яах юм?

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.97) 2016-12-05 11:15
      • 0
      • 3

      Муу хужаа нар гэж хараах яах вэ, түүний оронд яаж улс орноо хөгжүүлэх вэ, тэднээс аль ч талаасаа тусгаар байж, тэдний өмнө бөхөлзөхгүй байх хэрэгтэй.

      Хариулах

    • mongol undesten batruuldag huu

      (49.0.187.182) 2016-12-04 16:08
      • 0
      • 4

      Muu hujaa novshnuud mongolchuudaas neg mur zailz uheesee

      Хариулах

    • (0))

      (59.153.87.40) 2016-12-03 23:47
      • 0
      • 4

      Муу хужаа нарыг харнаа пизда тэмцэх цөстөй олон сайхан залуучууд байгаа шүү манай Монголд УУХАЙ бид хэзээд бууж өгч байгаагүй юм шүү

      Хариулах