Амжилтын гол үндэс нь гал махбодь. Түүнийг хэрхэн сэргээх вэ

Twitter Print
2018 оны 11-р сар 11-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

-Олон үйлчлүүлэгчийг яаж өөртөө татах уу?

-Яавал амжилттай ажиллах вэ?

-Яаж хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх вэ?

Ер нь хүний амжилтыг ганцхан гал махбодь л дэмждэг. Хүний нүднээс гал асна гэж байдаг даа. Гал махбодь байхгүй бол галгүй болсон хүн л азгүйтэж, ажлын амжилт нь буурч, эрч хүч нь буурч, орлого ашиг нь мууддаг. Үйлчлүүлэгчгүй болж, хүмүүс хандах нь багасдаг.

Үүнийг яаж засч, гал махбодыг сэргээх вэ?

Их амархан. Хамгийн чухал зүйл бол:

-Романтик харилцаа. Гэр бүлийнхээ хүнтэйгээ хоол идэх, хамтдаа цагийг өнгөрөөх, кино үзэх, бусдаар хайрлуулж байгаагаа мэдрэх.

-Ганц бие хүмүүс нь гэр бүлдээ цаг зав зарцуулж, сайхан амттай хоол хийх, хайртай хүмүүсээ баярлуулах

-Өөрийгөө баярлуулах, өөрийнхөө хамгийн дуртай зүйлсээ хийх

-Аялалд явах, улс улсаар аялах болон хөдөө нутаг, байгалийн үзэсгэлэн гоог бишрэх

-Ойрд ерөөсөө хийгээгүй зүйлсээ хийж, бусдаар өөрийгөө магтуулах зэрэгт хувь хүний гал махбодь хамгийн их сэргэж байдаг. Хүмүүс хэтэрхий амьдрал хөөж, гэр бүлдээ, хайртай хүмүүсдээ цаг бага зарцуулаад ирэхээр нөгөө архидалт, азгүйтэл, бизнесийн уналт зэргийн давтамж нь их тохиолдоод ирдэг юм.

Тиймээс та бүхэнд дээрх асуудал байгаа бол дээрх зүйлсийг хийгээд үзээрэй. Хамгийн гол нь чин сэтгэл чухал. Нэг зүйл хэлэхэд:

-Таны хүлээж байсан мэдээ, хүсч байсан ажлын санал яагаад гэртээ, хайртай хүмүүстэйгээ хамт байхад утас чинь дугарч таныг баярлуулдаг юм бол? Хариулт нь маш энгийн. Та хайртай хүмүүстэйгээ өөрийгөө гал махбодоор цэнэглэж байна шүү дээ. Гал махбодоо цэнэглэж, ажлын амжилтаа идэвхжүүлээрэй.

Э.Дөлгөөн, Азийн Фэнг Шүй холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.