Хас тэмдэг гэж чухам юу юм бэ?

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Хас тэмдгийг Гитлер анх санаачилж нийтийн хүртээл болгосон гэж боддог олон хүн үздэг байх. Гэвч хас нь нарийн учир жанцантай монгол үндэсний соёлын үнэт өв аж. Түмэн насан буюу хас тэмдэг дэлхий дахинд тархсан хэдий ч Монголд газар сайгүй хүрлийн үеэс бүр түүнээс ч эрт хад чулуунд сийлэгдэн, хүрэл, зэсээр цутгагдан үлдсэн байна.

Хас тэмдэг нь мөнөөх Хойт цэнхэрийн хоёр тэмдгийн гайхамшигтай уран нийлбэр загвар болох нь илт.

«Хас» гэдэг нь хоёр хос юм гэсэн монгол үг байна. Нэг эр тэмдэгтэй хоёр эм тэмдэг нийлүүлж хос болгоод, түүнийг дахин хослосноор сая «хас» болно. Эртний монгол хэлэнд шинэ үг бүрэлдэх, ёсон, үнэхээр гайхамшигтай. Маш арвич хялбар замаар цоо шинэ утгатай үг бий болгоно. Жишээ нь, цас шиг цагаан юмыг цаас гэнэ, цаасан дээр бичсэн хуулийг цааз гэнэ. Түүнчлэн, үг-үсэг-үзэг байна. Нэг авиа өөрчлөхөд л болж байна. Хас нь "хоёр хос" гэсэн л үг байна.

Түүнд уран сайхны амт таашаал шингэснээс гадна ертөнцийн зүй тогтлын тухай түнзгий төсөөлөл, арга билгийн ухааны үндсэн эарчмууд тусгагдсан байна. Уг загвар дүрсэнд ертөнцийн тогтмол чанар болон хувьсан өөрчлөгдөх хөдөлгөөн нэгэн зэрэг илэрхийлэгдэж, энэ тэнцвэрт чанар, хөдөлгөөний үндэс нь хосмол шинж төлөвт байна гэдгийг товч тодорхой, гойд уран санаатай тэмдэглэн үзүүлж чадсанаар хас тэмдэг нь хийсвэр сэтгэлгээ, зөн билгийн аяст их нийцсэн, ертөнцийн нууц шинжүүдийг хөндөж, хүний бодол санааг өөрийн эрхгүй татдаг увидастай.

Манай үндэсний тэмдэг хасыг Германы рейх зээлдэн авснаар нэр төр, утга учирт нь сэв сууж бид ч учрыг тайлбарлан таниулахын оронд цэрвэн зайлж сууж энэ буруу. Унаган тэмдэг хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.

Германчууд хасыг авсны учир гэвэл Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур, үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэсэн билээ. Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ, тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.

Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингенд хүн нарын жолоодогч Аттилагийн хөшөөг босгосон нь бас учиртай. 5-р зууны үеэс Аттила Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой. Баруун зүг нүүн одож замхарсан Хүн гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай. Хас тэмдэг нь үнэхээр «язгуур үнэнийг» илэрхийлнэ.

Энэ дүрс нь ертөнцийн махбодийн үүсгэн бүрдүүлэгч хүч чадал, сүнс сүлдний оршин ахуй байх нь логик сэтгэлгээний гадуур буюу дээгүүр байх чанар ертөнцийн мөнхийн хувьсал хөгжил эргэлт хөрвөл, эсрэг тэсрэгийн зөрчил тэмдэл, нэгдэл нь үнэмлэхүй, орших хорвоог бүрдүүлж буй зэргийн уран загварын хэлээр үзүүлнэ. Буддизмд энэ нь нирваан дүр олж гэгээрсэн хүнийг төлөөлдөг байна. Уулзвар цэг нь хүн, түүний амьдрал, дөрвөн үзүүр нь ирээдүйд бурхны орон, тамын орон зэргийн дөрвөн оронд төрөх боломж, харин цацраг шугам нугарсан буй нь нэгэнт гэгээрсэн хүн дахин төрөл авахгүйгээр бурхан болсныг үзүүлдэг юм байна.

Ер нь хас тэмдгийн нэн онцгой чанар нь, түүгээр ямар ч нарийн төсөөлөл, онолыг загварчилж болдогт оршино. Онолын физик болон космологийн нэн шинэхэн ололтыг ч нэгэн зэрэг дүрсэлж чадна. Ертөнц анх цэг байж. Дараа нь тэсрэлт болж, тодорхой төлөвгүй байсан цэг маань, өөрөөр хэлбэл огт оргүй юмнаас ертөнц тэлж үүссэн.

Хас тэмдэгийг бурханы шашинд хэрэглэгддэг. Зарим бурханы цээжинд хас тэмдэг тавьсан байдаг. Хас бол Хосын Хос юм гэж. Нөгөөтэйгүүр 2 ширхэг арга билгийг нийлүүлсэн гэж. Арга билиг бол эв найрамдал гэсэн утгатай, харин хосмолжуулвал бат бэх гэсэн утгыг өөртөө буй болгоно. Энэ санаагаас Уг бурханыг мөнхөд оршино гэсэн утга оршихуй.

Их жанжин Сүхбаатар цэргүүддээ хас тэмдэг зүүлгэдэг байсан ч гэдэг. Германчууд Хас тэмдэгийг Фашизмын тэмдэг болгосноор нэгэн үе хүчирхэг явсан гэхдээ одоо хас тэмдэг нь фашизмын утга санааг илэрхийлэгч болсон. Үүнээс болж монголчууд хасыг орхиход хүрсэн билээ.

Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү?

Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан.

Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд" гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг.

Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дор. Аюутугай, биширтүгэй" гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.

Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон.

Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:25
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Иргэн Балдан

      (203.169.49.92) 2016-12-02 22:38
      • 0
      • 0

      Орчин үеийн ийм улс төрийн хурцадмал үед 2хөрштөйгөө эв түнжинтэй, эдийн засгиын талаар харьцаа сайтай байвал тэр өнгөрсөн түүхээ урдаа барьж, сөргөлдвөөс монгол улсын эрх ашиг л хохирно. Сэндвичнээс гарч чадахгүйгээс хойш галаар наадаад хэрэггүй ээ?

      Хариулах

    • Зочин

      (103.212.118.127) 2017-08-20 00:01
      • 0
      • 0

      Иргэн Балдан та юу бичнэ вэ? Хас тэмдэг Орос Хятад хоёрт ямар ч хамаа байхгүй.Монголчууд бидний өвөг дээдс наад зах нь 17000 жилийн тэртээгээс Хас тэмдгийг эрхэмлэн дээдэлж ирснийг лутлах архилогийн баримт зөндөөн бий.Шинэхэн түүхийг сөхвөл МАН-ын олон үүр хас тамгатай байсан юм билээ. Та ядахдаа Дундгомийн Дэл уулын таны зургийг нэг очоод үзчихээд дээ.Ойрхон шүү дээ.430-аадхан км.Түүхээ мэдэхгүй хүн сохор номин лугаа адил гэж агуу Монголын их зохиолч Инжнаш бичсэн байдгийг та уншаагүй л юм байгаа биз дээ,Хас тэмгийн тухай ингэж бичиж байхыг бодоход.Бас,та Орос Хятад хоёрыг доромжилж байна биш үү? Дэлхийн түүхийг мэдэхгүй сагсагнана гэж. Энэ хоёр чинь соёлт гүрнүүд. Удирдагчид нь ч буурь суурьтай хүммүс биз ээ. Арай та мэт шиг биш байх аа.Иргэн Балдан авгай минь та айлтгүй амгалан байхтун.

      Хариулах

    • Зочин

      (103.212.118.127) 2017-08-19 23:45
      • 0
      • 0

      Хас тэмдэг хоёр хөршд ямар хамаатай юм бэ? Оросын эрдэмтдтийн хас тэмдгийн талаар бичсэнийг уншаад үзчихээч та.

      Хариулах

    • Зочин

      (103.212.118.127) 2017-08-19 23:45
      • 0
      • 0

      Хас тэмдэг хоёр хөршд ямар хамаатай юм бэ? Оросын эрдэмтдтийн хас тэмдгийн талаар бичсэнийг уншаад үзчихээч та.

      Хариулах

    • Зочин

      (103.212.118.127) 2017-08-19 23:45
      • 0
      • 0

      Хас тэмдэг хоёр хөршд ямар хамаатай юм бэ? Оросын эрдэмтдтийн хас тэмдгийн талаар бичсэнийг уншаад үзчихээч та.

      Хариулах

    • монголмаа

      (109.81.211.225) 2016-12-02 16:40
      • 0
      • 1

      Сайхан мэдээлэл байна,баярлалаа.Уунийг орос англи хэл дээр орчуулж сайтуудаар тавиасаа гэж хусэж байна!!!

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.43) 2016-12-02 15:43
      • 0
      • 0

      ҮНЭН ШҮҮ ӨВГӨДИЙНХӨӨ УЛАМЖИЛЖ ИРСЭН ЗҮЙЛИЙГ БУСДАД ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.186) 2016-12-02 15:12
      • 0
      • 1

      энэ тайлбарыг ОХУ-ын тэр нэг малд орчуулж өгмөөр юм. Бас оросоор орчуулж сонин хэвлэл олон нийтийн сүлжээнд байрлуулах хргт.

      Хариулах