Монгол хүүхдүүд оюун ухаанаа дэлхийд гайхууллаа

Twitter Print
2016 оны 12-р сар 02-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо боллоо. 21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий Олон Улсын хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна. Тус тэмцээнд манай улсаас 55 хүүхэд оролцож бахдам амжилт үзүүлжээ.

Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцсон ба “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.

Тэгвэл оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж “ТАЛАРХАЛ” гардуулсан бөгөөд тэдэнд баяр хүргэж сурлага, спортын өндөр эмжилт хүслээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.