М.Уранцэцэг даагаа нэхэж алтан медаль хүртлээ

Twitter Print
2016 оны 12-р сар 02-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн том тэмцээн болох Токиогийн Их дуулга өнөөдөр Япон улсад эхэлсэн. Их дуулгад 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин зодоглож байгаа билээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт Чилийн Мэри Диг ялсан бол хэсгийн аваргын төлөө Солонгосын Кан Юү Жоныг давсан юм. Улмаар хагас шигшээд Японы Тонаки Фунатай барилдаж, ялсан билээ.

М.Уранцэцэг аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Жеон Бо Кеонтой зооны аваргын төлөө барилдаж, ялагдаж байсан ч ийнхүү даагаа нэхэж чадлаа.

Харин энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг хагас шигшээд БНСУ-ын Жеон Бо Кеонд дийдлээ. Улмаар хүрэл медалийн төлөө “Рио-2016” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы А.Кондотой барилдах юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.