Санхүүгийн Зохицуулах Хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томиллоо

Twitter Print
2016 оны 12-р сар 01-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцлээ. СЗХ-ны гишүүнээр Сангийн яамны газрын дарга Н.Мандуулыг дэвшүүлэв.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн, санхүүч мэргэжилтэй. Болгар, АНУ-д бизнесийн удирдлагыг сургууль тус тус  төгссөн нэгэн аж. Сангийн яамны Төсвийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл Сангийн яамд ажиллаж байгаа юм байна. Мөн банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тооцоо судалгаа, гэрээ хэлэлцээрийг боловсруулан хийж байсан мэргэшсэн төрийн албан хаагч аж.  Эдийн засгийн байнгын хороогоор СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг хэлэлцэн дэмжсэн байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариултаа авснаар санал хураалт явуулав.

СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилохыг гишүүдийн 62.3 хувийн саналаар дэмжив. Мөн СЗХ-ны орон тооны бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ж.Цэдэнрагчааг чөлөөллөө.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.