Эрдэнэт үйлдвэрийн ажилчид шагнууллаа

Twitter Print
2016 оны 12-р сар 01-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Монголын зэс корпорациас Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн таван зорилтыг дэвшүүлсний нэг нь “Ажилчиддаа ээлтэй Эрдэнэт” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт ажилчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, үйлдвэрийн ажилчдыг хөгжүүлэх, урамшуулах, хүний нөөцийн бодлогыг ил тод байлгах гэсэн үндсэн чиглэлүүд тусгасан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчид энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртээд эхэлжээ.

Эрдэнэт үйлдвэр 2016 оны эхний 10 сард үр ашгийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах зорилт тавьж ажилласан. Ингэснээр нэг тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж хэмжээнд хүртэл бууруулаж чадсан аж. Үүнд нийт ажилтнуудын оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж, үндсэн ажилтан тус бүрийг 500.000, гэрээт байгууллагуудын ажилтан тус бүрийг 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнажээ. Мөн зарим цехийн мастеруудыг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнасан байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.