Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг суллажээ

Twitter Print
2016 оны 12-р сар 01-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас дуудан мэдүүлэг авсан. Түүнийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авах шаардлагатай гэсэн зарлан дуудах хуудас өчигдөр 14.00 цагийн үед ирсэний дагуу Н.Алтанхуяг 16.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгсөн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөрвөн цаг орчим АТГ-т байсны эцэст 20.00 цаг өнгөрөөд АТГ-аас гарч ирсэн байна.

Н.Алтанхуягийг байцаалт өгөхөөр АТГ-т ирэх үед Ахмадын холбооны тэргүүн Н.Баасан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүс ирсэн байлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ямар зорилгоор ирснийг тодруулахад “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.

Тиймээс АТГ-т ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг минь хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн” гэв.

Мөн энэ сарын 16-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь бэрийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид 14 хоногийн хугацаагаар саатуулсан хугацаа нь өчигдөр дуусчээ. Улмаар Н.Алтанхуягийг байцаагдах мөчид тэднийг хорих ангиас сулласан байна. 

Мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн цагийн турш үргэлжилж, төрсөн дүү Н.Наранцэцэгийг нь суллав

Өчигдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас дуудан, эрүүгийн 201501000009 дугаарт хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авав. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал нар байцаажээ. Мөрдөн байцаах ажиллагаа дөрвөн цагийн турш үргэлжилж, 20:00 цагийн үед Н.Алтанхуяг АТГ-аас гарч ирсэн юм.

Тэрээр АТГ-аас дуудсан дагуу өдрийн 16:30 цаг орчимд тус газарт очмогцоо өөрийн бодол, хардлага, таамгаа сэтгүүлчидтэй хуваалцаад амжсан юм. Харин анхны байцаалтынхаа дараа тэрээр сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзав.

Мөн тэрбээр өөрийг нь хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбоотой болохыг хэлсэн билээ. Тэрбээр "АТГ яг ямар асуудлаар дуудсан болохыг би хэлж мэдэхгүй байна. Магадгүй ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж хэлсэн нь буруутчих шиг боллоо нэлээн үйл явдал өрнөх юм шиг байна.

Мөн Монголын хамаг эд баялгыг цөөхөн хүн сорчлоод идээд байна гээд хэлчихсэнд манай энэ Ц.Элбэгдорж тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байгаа бололтой. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэйг шоронд хийлээ. Ер нь манай ерөнхийлөгч болон тэрний бүлэглэлийнхэн намайг хонгил руугаа шахах гэж олон жил оролдож байна. Намайг Ерөнхий сайд байх үеэс эхлээд хэрэг төвөг, элдэв зүйлээр зохиомол хэрэг үүсгэж байсан. Одоо бүр манай ойр хавын ах дүүсийг минь шоронд аваачиж хийгээд тэд нартай холбогдуулж бас л зохион байгуулалттай зохиомол хэрэг үүсгэх гэж байгаа байх. Би энэ бүхнээс айж ичихгүй, хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. 

Би хоёр зүйлд их харамсаж байна. Нэгт. Намайг барьж хорих хэрэгтэй байсан юм бол анх дуудаж байцаагаад хорихгүй. Заавал ойр хавын Л.Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчлааж байгаад харамсаж байна. Энэ уйвагүй байдлаа болих хэрэгтэй. Хоёрт. Давчуу хугацаанд дуудсан нь намайг ирэх боломжгүй гэж үзсэн үү барьж хорихыг санаархсан байх. Төгсгөлд нь хэлэхэд би Ц.Элбэгдоржийн үгэнд ороогүй хүн шоронд ордог ийм ардчиллын төлөө зүтгээгүй.

Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ" гэсэн юм.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • lu ganbold

      (103.26.194.186) 2016-12-01 08:24
      • 0
      • 0

      shudarga busiin hongiliig ustgahiin tuluu negdest tsgeee uunii ard zuvhun elbegee baigaa yum bishee mafi baigaa yum temtseld negdetsgeee altanhuyagiig barih l yumbol ard tumen mini bostsgooe

      Хариулах

    • зочин

      (59.153.113.254) 2016-11-30 22:14
      • 0
      • 0

      элбэгдорж л гээд бхын. тэр хүн захиалаад бгааг яаж мэдээд бгаа юм бээ. хэрэг хийгээгүй л юм бол шалга шалга гагаад ирээ гээд л сууж бгаач . шал худлаа хүмүүсийн анхаарлыг өөр зүгт саринуулах гээд л ....

      Хариулах

    • Zochin

      (202.179.29.134) 2016-11-30 20:02
      • 0
      • 0

      Ene niigem chin yachixsan niigem be bugdiin adixan duudax xeregtei shu de

      Хариулах

    • Зочин

      (122.214.0.249) 2016-11-30 18:26
      • 0
      • 0

      Honzon sanaj helmegduuleed baigaa bolohoor ingej baigaa bailgui dee.Jinhene avilgach,turuus tursun yambatnuudiig ingej horij shalgahgui baij,ooriinhoo esreg uneng helsen humuudiig l horij zavaaraad baih yumaa.Boliosoi bilee.

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.12) 2016-11-30 18:14
      • 0
      • 0

      идээгүй л юум бол юундаа боож үхэх гээд гоншигноод байдаг юм. зүгээр л шалгуулаад гараад ирээч

      Хариулах

    • Soongo

      (66.181.185.186) 2016-11-30 17:10
      • 0
      • 1

      Заавал ингэж наашаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр орилоод байх хэрэг байдаг юм уу, чимээгүй л очоод байцаагчдаа наад үгээ хэлээд буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гээд л гараад ирээч дээ, бид нар луу орилоод бидэн ямар тусалж чадах биш дээ, зүв зүгээр ямар ч гэмгүй байсан бол жирийн иргэдээс тасарчихсан хөрөнгө мөнгөтэй тансаг амьдрахгүй байлгүй дээ, нэг л юм байгаа

      Хариулах

    • Zuv

      (122.201.21.6) 2016-11-30 15:14
      • 0
      • 2

      Sain shalgaarai ih yum garna shyy.

      Хариулах

    • cat

      (202.180.216.90) 2016-11-30 14:43
      • 0
      • 2

      altanhuyag odoo hudulvul zohino. gui bol hohirood uldeh ni dee

      Хариулах