БНСУ-ын Цагаачлалын албанаас өршөөл үзүүлэх аяны хугацааг сунгав

Twitter Print
2016 оны 11-р сар 30-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулсан билээ. Тэгвэл энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу наймдугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.