Алеппо хотыг террористуудаас бүрэн чөлөөлжээ

Twitter Print
2016 оны 11-р сар 30-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний арми Алеппо хотын зүүн дүүргүүдийн 40 гаруй хувийг террористуудаас бүрэн чөлөөлжээ. Чөлөөлөгдсөн дүүргүүдэд 80 мянга гаруй хүн амьдарч байна. Оросын эвлэрүүлэх төв болон Сирийн эрх баригчид эдгээр иргэдэд эм тариа, ундны ус, халуун хоол хүргэн өгч буй аж. 

Алеппо хотын зүүн дүүргүүдээс 5000 гаруй энгийн иргэд Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүсэд дүрвэн очсон байна. Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын зүүн бүсийн хойд хэсгийг хяналтдаа оруулахын тулд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Харин хотыг бүрэн чөлөөлсний дараа Германы Будестаг яралтай  хуралдаан зарлаж, ОХУ-д тавих шинэ хоригийн талаар хэлэлцэж эхэлсэн тухай Оросын төв мэдэгдэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков энэ талаар “Барууны орнууд биднийг Алеппо хотыг чөлөөлж, алан хядагчдын савраас энгийн номхон 80 мянган хүнийг аварсны төлөө хориг тавихаар завдаж байна”  хэмээн мэдэгдэл хийв. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (5.74.225.174) 2016-11-30 16:16
      • 0
      • 0

      ISiS taigaa sunutugei German.bugfiig no tolgoig ni ogtlohoor l mednee Isis iin ar tal shtee

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.251) 2016-11-30 12:06
      • 0
      • 0

      Мэдээгээ зөв бичээчээ Алеппо хотын умард том дүүргийг чөлөөлсөн шүү

      Хариулах