Ж. Байден АНУ Хятадтай "хүйтэн дайн" хийхгүй гэв

Twitter Print
2022 оны 11-р сар 15-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа дараа АНУ БНХАУ-тай "Хүйтэн дайн" хийхгүй хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй "Их-20"-ийн чуулганы хүрээнд анхны уулзалтаа хийсэн Ж. Байден талууд Тайвань, худалдаа зэрэг олон асуудлуудыг "илэн далангүй, нээлттэй" ярилцсан хэмээн мэдэгджээ.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт 3 цаг үргэлжилсэн ба уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Бээжинтэй "Хүйтэн дайн" хийхгүй байх бүрэн боломжтой, Бээжингийн зүгээс Тайвань руу довтлоно гэдэгт итгэхгүй байгаа зэргээ онцолжээ. Тэрээр, "Тайванийн асуудал дээр АНУ-ын баримталж ирсэн бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг, хоёр орны худалдааны асуудлуудыг тайван замаар шийдэх хүсэлтэй байгаагаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд ойлгуулсан. Хятадын төрийн тэргүүн миний хэлснийг, би түүний хэлснийг сайн ойлгосон гэдэгт итгэлтэй байна." гэжээ.

Түүнчлэн талууд Тайванийн статус өөрчлөгдөхийн эсрэг нэгдмэл саналтай байгаа ба Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хангахын төлөө ажиллана гэдэг дээр санал нийлсэн гэжээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд Тайванийн асуудлаас гадна Украин дахь Оросын түрэмгийллийн асуудлыг хөндөж, цөмийн зэвсэг ашиглана гэж заналхийлэх нь хүлээн зөвшөөрөх аргагүй явдал гэдэг дээр санал нийлсэн гэжээ.

Түүнээс гадна хоёр орны төрийн тэргүүнүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засаг, эрүүл мэнд, хүнсний тогтвортой байдлыг хангах тал дээр хамтран ажиллахаар ярилцжээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайвань нь Хятадын ашиг сонирхлын чухал хэсэг бөгөөд АНУ уг асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй гэдгийг онцолсон аж. Ерөнхийлөгч Ж. Байден Хятад дахь хүний эрхийн зөрчлийн асуудал тэр дундаа Шиньжаан дахь уйгурчууд, Хонконг болон Түвдийн иргэдийн асуудлыг хөнджээ.

Талууд дэлхийн тогтвортой байдал хоёр улсын харилцаа ямар байхаас шалтгаалж байгаа гэдгийг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд Ерөнхийлөгч Ж. Байден болон АНУ-ын эрх баригчид Вашингтон Бээжинтэй зөрчилдөх бус шудрагаар өрсөлдөхийг хүсэж байгаа гэдгийг удаа дараа онцолсон билээ.

Ажиглагчид хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт эерэг уур амьсгалтай болсныг, талууд дундын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шийдвэрлэхээр санал нэгдсэн гэдгийг онцолж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах