Гүний худгийн ус ашигладаг иргэн, ААН-ийн анхааралд

Twitter Print
2016 оны 11-р сар 29-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү.

Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.